Б.Ганхуяг: Сар шинэдээ сайхан шинэлээрэй

2019-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хотол олноороо тийн унжлагат хэмээх нохой жилээ үдэж, шороон  гахай жилээ угтан буй Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний билигт сайн өдрийн мэндийг та бүхэндээ  өргөн дэвшүүлье. Өлзийт үгсийн дээдийг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Улиран одож буй нохой жил “Эрдэнэс-тавантолгой” компанийн хувьд амжилт бүтээл дүүрэн, өгөөжтэй сайхан  жил байлаа. Бид 13 сая тонн нүүрс экспортлож, улсын төсөвт 530 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Төрийн өмчит компаниудаас анх удаа дэргэдээ эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөлтэй боллоо. УБ хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад томоохон өөрчлөлт авчрах Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшийг худалдаанд гаргалаа. Гадаад, дотоодын байгууллагуудаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулж, албан ёсоор  хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани боллоо. Ногдол ашиг өгөх эдийн засгийн боломж нөхцлийг бүрдүүллээ. Энэ мэтчилэн олон сайн дэвшил гаргаж, олон үзүүлэлтээр улсдаа тэргүүллээ. Шороон гахай жилд бид илүү хариуцлагатай, илүү амжилттай ажиллах үүргийг төр, ард түмнийхээ өмнө хүлээгээд байна. УИХ, ЗГ-аас өгсөн чиглэл, хуваарийн дагуу олон улсын хөрөнгийн биржид IPO гаргана. Энэ ажлыг амжилттай хийснээр нүүрс угаах үйлдвэр, туузан дамжуургын систем, усан хангамж, кокс химийн үйлдвэр, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлд авто болон төмөр зам барих гэх мэт томоохон  төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, их бүтээн байгуулалтын ажлууд эхлэх юм. Өмнийн цэнхэр говьд “Эрдэнэс-таван толгойгоор” овоглосон шинэ хот ч сүндэрлэх суурийг тавина. Нийт монголчууд та бүхэн минь XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилдээ Түмэн олноороо тэнүүн жаргалтай байж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй. “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ               Б.ГАНХУЯГ
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 51 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 17 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 30 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09