“Зуунтай дүйцэх чацуутан” буюу "Мосфильм"-ын 95 жилийн ойд

2019-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

"Мосфильм" концерны ерөнхий захирал, кинонайруулагч, ОХУ-ын ардын жүжигчинШАХНАЗАРОВ Карен Эх орныхоо кино үйлдвэрлэл, шинэ технологи, Зөвлөлтийн үеийн кинотой өрсөлдөж байгаа тухай ТАСС.ru-д бичсэнийг Д.Энхээгийн орчуулснаар хүргэж байна.

ШАХНАЗАРОВ Карен
 

95 жил бол тэгш ой биш. Яагаад ч юм бэ манай Орост таван жил тутам ой тэмдэглэх сонирхолтой боловч өнөөдөр “Мосфильм” – д ямар нэг баярын арга хэмжээ төлөвлөгдөөгүй. Дэлхийн томоохон киностудид жирийн л нэг ажлын өдөр болж өнгөрч байна. Үнэндээ энэ нь ч маш зөв, учир нь улс орны гол кинофабрикийн ажил үйл зогсож болно гэж үү?

Одоо "Мосфильм"-д кино, олон ангит цуврал, ТВ-ийн сонирхолтой хөтөлбөрүүд, дуу хөгжмийн клип, зар сурталчилгаа гээд орос оронд үйлдвэрлэдэг дуу чимээ, дүрс зургийн бүтээгдэхүүний ихээхэн хэсгийг бүтээж туурвидаг. Үндсэндээ бүтэн хоногийн горимоор үйл ажиллагаа явуулдаг павильон, натурын талбай, хөгжмийн студи, хальс боловсруулах лаборатори, бусад олон төрлийн салбар гээд үйлдвэрлэлийн баазын хувьд “Мосфильм”-тэй өрсөлдөх чадвартай байгууллага тийм ч олон биш. Зураглаач, найруулагч, дууны инженер, нүүр хувиргагч, зураач, тайз засалч, чимэглэгч, жолооч гээд олон мянган хүн өдөр бүр киностудид ажилладаг. Тийм болохоор аливаа ой бидний хувьд үйлдвэрлэлийн баяр байдаг.

"Мосфильм"-ын намтар түүх бол тусгайлан судлаж шинжлэх ажил. Бараг бүхэл бүтэн зууны турш оршин тогтносон хугацаанд студи маань эх орны киноны бэлгэ тэмдэг, гол бренд нь болж чадсан. Манай кинонууд улс орныхоо болон дэлхийн кино урлагийн алтан сан хөмрөгийг бүрдүүлсэн. “Мосфильм”-ыг үүсгэн байгуулах үйлсийн эхэнд Сергей Эйзенштейн, ГригорийАлександров, Александр Довженко, ВсеволодПудовкин, Иван Пырьевнарын зэрэг агуу том хүмүүс байсан гээд бодохоор арга ч үгүй биз. 

"Зеро хот" киноны кураг авалт

© Мосфильм-инфо

Зөвлөлтийн кино ид цэцэглэж байх үе хэмээн зүй ёсоор нэрлэж болох 1970-аад онд би “Мосфильм”-д ирсэн. Энэ үед студид Андрей Тарковский, ЛеонидГайдай, Сергей Бондарчук, Эльдар Рязанов, ГеоргийДанелия, Лариса Шепитько, Элем Климов, ВасилийШукшин нар болон бусад олон арван нэр цуутай одод ажиллаж байсан бөгөөд өнөөдөр тэд бол түмэн олондоо хүлээн зөвшөөрөгдсөн алдартнууд. 

Аль ч цаг үед “Мосфильм”-ыг ололт амжилтаар нь үнэлж дүгнэдэг болчихжээ.

Алдар суутай өнгөрсөн цаг үетэйгээ өрсөлдөхөд өнөөдөр “Мосфильм”-д амаргүй байгаа байх? Уран бүтээлийн хувьд мэдээж өнөөдрийн оросын киног Зөвлөлтийнхтэй харьцуулах арай боломжгүй.Орчин цагийн соёл бүхэлдээ хямарч байгаа гэдэг үүднээс авч үзсэн ч тэр. Гэхдээ бол дан ганц ямар нэг санаа, тэр тусмаа агуу том санаа биш. Энэ бол бас технологи. Энэ үүднээс авч үзвэл хуурамч даруухан зан гаргалгүй хэлэхэд өнөөдрийн “Мосфильм” бол шилдэг тэргүүний кино үйлдвэр.

"Мосфильм" бол Зөвлөлтийн үеэс хойшхи орон зайд гүнзгий шинэтгэл буюу 1990-ээд онд эх орны кино урлагийн салбар бүхэлдээ нурж сүйрсний дараа бүрэн сэргээн босголт хийсэн цорын ганц студи. Тэгэхдээ энэ бүгдийг бид өөрсдийн хөрөнгө мөнгөөр хийсэн. Киноконцерн маань алдагдалтай ажилладаг “аж ахуйн субьектээс” томоохон татвар төлөгч үйлдвэрийн газар болж хувирсан. Ингэхдээ улсын статусаа бид хадгалж үлдсэн (“Мосфильм”-ын хувьд энэ бол цорын ганц боломжит статус гэдэгт итгэлтэй байна). Манай зарчим бол олсон бүхнээ өөрийнхөө хөгжилд зарцуулах. Тийм ч байх ёстой.

“Хааны алуурчин” ("Цареубийца") киноны зураг авалт

© Мосфильм-инфо

Өнгөрсөн он бидний хувьд түүхэн гэж хэлж болохоор тэмдэглүүштэй жил байсан. Кино зураг авалтын 16 дахь павильон, киностудийн агуу том баялаг сан хөмрөг бүхий хувцас, чимэглэл хадгалах орчин үеийн ордон зэрэг шинэ обьектүүд, барилга байгууламжтай болсон. Үүнтэй адил төстэй байгууламжийг гадаадын хаанаас ч олохгүй! Үйлдвэрлэлийн үйл явцыг мэдэгдэхүйц төгс төгөлдөр болгох хосгүй тоног төхөөрмж, технологи бүхий “Тонстуди” – ийн шинэтгэл дуусах дөхөж байна. Энэ бол маш чухал.

Орос улс өнөөдөр жилд ойролцоогоор дөнгөж 100 кино үйлдвэрлэж байна, ийм том улс орны хувьд энэ бол маш бага тоо.

Гэхдээ цаг хугацаа өөрчлөгдөж байна. Кино урлагийн шинэ үеийнхэн орж ирнэ. Тэд хаана киноны зураг авах вэ? Мэдээж, “Мосфильм” дээр! Киностудид өмнөх үеийнхнийхээ бүтээж буй болгосон бүхнийг хадгалж, өсгөж арвижуулахыг өнөөгийн бидний эрхэм зорилго гэж би харж байна.

Энэ хавар "Мосфильм"-д орчин үеийн киноконцертын танхим, домогт Нэгдүгээр павильоноос хавьгүй том талбайтай зураг авалтын бас нэг павильоны бүтээн байгуулалт эхэлнэ. Ийм том цар хүрээний өөрчлөн байгуулалтыг студи маань 1950 оноос хийж байгаагүй. Энэ бол зөвхөн “Мосфильм” студийн төдийгүй нийт оросын кино үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ үе шат болж манай киноны салбарынхан ирээдүй рүү итгэлтэйгээр харах боломжийг бүрдүүлж байна.

“Тэргэл сартай өдөр” ("День полнолуния") киноны зураг авалтын үеэр

© Мосфильм-инфо

Өнөөдөр би “Мосфильм” – ын бүх ажилтанд, ялангуяа киноконцерны ахмадуудад гүн талархал илэрхийлж байна. Энэ өдрүүдэд бид улс орны удирдагчдаас эхлээд дэлхийн өнцөг булан бүрээс жирийн үзэгчдээс халуун дотно үгтэй талархал, баярын мэндчилгээ олныг хүлээж авч байна. Бараг бүхэл бүтэн зууны турш та бүхний тавьж байсан анхаарал халамж, хайр хүндэтгэл бол бидний өдөр тутмын хөдөлмөрт өгсөн хамгийн шилдэг үнэлгээ мөн.

Эх сурвалж: www.polit.mn

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09