Гурван супер баатар

2019-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
[embed]https://www.youtube.com/watch?v=95ghQs5AmNk[/embed] Х.ОЮУНБОЛД Онц сонирхолтой аймшиг, триллерийн “Split” хэмээх киноны дараагийн анги “Glass” энэ сарын 18-наас эхлэн кино театруудаар гарахад бэлэн болоод байна. Энэ удаагийн цувралын супер баатар Дэвид Данн, Элайжа Прайс буюу Ноён Толь, Кевин Грамб нар сэтгэл мэдрэлийн төвд эмч Элли Стейллтэй уулзаж байгаагаар эхэлнэ. Улмаар Элайжа Прайс тэндээс зугтдаг. Ингэснээр түүнийг зогсоож чадах ганц баатар Дэвид Даннтай Кевин Крамбыг тулалдуулах аргыг эрж хайна. Аймшгийн төрлийн гурван ангит киноны төгсгөлийн ангийн зураг авалтыг 2017 оны аравдугаар  сарын 2-нд Филадельфи хотод авч эхэлсэн байна. Киноны найруулагч  М.Найта Шьямалан эхний ээлжийн зураг авалтыг энэ хотод 39 хоногийн хугацаанд харин дараагийн хэсгийн зураг авалтыг 2017 оын аравдугаар сарын 31-нд Аллентоун улсын төв эмнэлэгт авахаар төлөвлөсний дагуу хийсэн ажээ. Харин гол дүрд тоглосон Сэмюэл Л.Жексон, Сара Полсон, Жеймс Мэковой нар гардаг киноны эхний зураг дүрсийг өнгөрсөн жилийн зургадугаар сарын 12-нд танилцуулсан байна. Мөн энэ ангид нэгэн шинэ дүр нэмэгдсэн нь доктор Элли Стейлл, Адам Дэвид Томсон нар ажээ. Түүнчлэн энэ кинонд тус бүрдээ өөр өөрийн чадвартай гурван супер баатар нэгддэг байна. Энэ  ангийг хэрхэн бүтээх болсон талаар найруулагч  М.Найта Шмьяалан “Жүжигчин Сэмюэл Л.Жексон, Брюс Уйллис нар “Split”-ийн дараагийн ангийг бүтээхийг хүсч байгаагаа үргэлж илэрхийлдэг байсан” гэж цахим хуудастаа онцлон бичжээ. Тухайлбал, Элайжа Прайсын дүрийг бүтээсэн Сэмюэл Л Жексон намайг Лос-Анжелес хотоор машинтайгаа зугаалж явах үеэр машиныхаа цонхыг буулгахад “Хэзээ дараагийн ангийг хийх вэ” гэж хашгирч байсан гэжээ. Тиймээс би түүнтэй ганцаарчлан уулзахдаа цуврал ангийг хийцгээе” гэж хэлсэн хэмээсэн байна. Харин 2:08 цаг үргэлжилдэг аймшгийн төрлийн энэ киноны хөгжмийн зохиолчоор Уэст Дилон Тордсон ажиллажээ.  Өөрсдийгөө супер баатрууд гэж боддог энэ хүмүүсийн тухай киноны үйл явдал хэрхэн өрнөх бол. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09