УИХ, Засгийн газарт Сануулан шаардах бичиг

2019-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

2019 оны 02 сарын 01.                                                                      Улаанбаатар хот.

Сүүлийн үед төр засгийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа доголдон тасалдаж, олон түмний дунд нэр нүүрээ алдсан МАН+АН-ыг арилган устгах тэмцэл ширүүсч, ард иргэдийн бухимдал дээд цэгтээ туллаа. Энэхүү Сануулан шаардах бичигт нэгдэн гарын үсгээ зурсан улс төрийн намууд олон жилийн өмнө “Стандарт бус Засгийн газар” нэртэйгээр МАН+АН хэмээх хууль бус аюулт үзэгдэл үүссэнийг олон түмэнд анхааруулан сэрэмжлүүлж, түүний эсрэг тууштай тэмцэж ирснийг сануулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна. МАН+АН хэмээх аюултай үзэгдэлтэй тэмцэх нь амаргүй бөгөөд амь бөхтэй оршсоор байгаа энэхүү бүтэцийг устган арилгахын тулд нэг, хоёр хүнийг албан тушаалаас нь өөрчилснөөр тайвширч болохгүй, тэгвээс олон түмний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй гэдгийг анхааруулж байна. Тийм учир энэхүү Сануулан шаардах бичигт гарын үсэг зурсан улс төрийн намууд МАН+АН хэмээх аюулт үзэгдлийг устган арилгах тэмцэл талаар болох бодит аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул шударга ёсыг ус агаар мэт хүсэн хүлээж байгаа ард түмэн өнгөрсөн жилүүдэд МАН+АН-гийн тарьсан балагийн хор хохирлыг богино хугацаанд арилгах ажлыг цаг хугацаа алдалгүй хэрэгжүүлэхийг одоогийн эрх баригчдаас шаардаж байгаатай санал нэгдэн дэмжиж, өнөөгийн УИХ, Засгийн газарт дараах асуудлыг сануулж, тэдгээрийг нэн даруй шийдвэрлэхийг хариуцлагатайгаар шаардаж байна. Үүнд: 1.“Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалан хууль бус аргаар их хэмжээний зээл аван завшиж, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, 2.“Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бус аргаар авч луйвардсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж, улсын мэдэлд авах, 3.Төмөртэй, Хустай, Баянголын төмрийн хүдрийн ордууд, Таван толгойн коксжих нүүрсний ордын хувийн болон орон нутгийн өмчид байгаа бэсрэг ордууд, Цагаан суваргын зэсийн орд, Хөвсгөлийн фосфоритын орд, Шивээ овоогийн нүүрсний орд зэрэг улсын төсвөөр хайгуул хийн олж тогтоосон ашигт малтмалын ордуудыг төрийн өмчид шилжүүлэн авч ард түмний мэдэлд өгөх, 4.Монгол Улсын түүх, соёлын салшгүй чухал хэсэг болох өвөг дээдсийн маань булш бунхан байрлаж буй Ноён уулын лицензийг цуцлан тэнд ашигт малтмалын олборлолт явуулахыг хориглох, 5.Монголын талд ашиггүй “Оюу толгойн ХОГ”-г хүчингүй болгож тус ордыг ард түмний мэдэлд өгөх, 6.“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн нэрээр зарцуулсан 3,0 их наяд төгрөгийн тайланг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, 7.Чингис, Самурай боондуудын зарцуулалтыг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, 8.“АСЕМ”-ийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад монголын талаас гаргасан их хэмжээний мөнгө хөрөнгийн зарцуулалтын тайланг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох, 9.29 тусгай сангийн үйл ажиллагааны санхүүгийн тайланг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, 10.ЖДҮДСангаас төрийн албан тушаалтнууд, тэдэнтэй хамаарал бүхий этгээдүүд зээл авсныг цуцалж, зээлийг нэн даруй буцаан төлүүлж, тэдэнд хариуцлага хүлээлгэх, 11.Банкны зээлийн хүүг ЖДҮДСангийн зээлийн хүүгийн хэмжээтэй адил буюу жилийн 3 хувиас илүүгүй болгох зэрэг болно. Эдгээр асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд цаг хугацаа болон мөнгө хөрөнгө шаардагдахгүй бөгөөд гагцхүү улс төрийн эр зориг, ард түмнийхээ төлөө гэсэн ухамсар байхад хангалттай гэж үзэж байна. МАН+АН-тай тэмцэж, түүнийг арилган устгахыг зорьж байгаагаа зарласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд хэлсэн үгэндээ эзэн болж ард түмний зүй ёсны дургүйцэл бухимдлыг төрүүлсэн дээрх асуудлыг УИХ-ын намрын чуулганыг завсарлуулалгүйгээр нэн даруй шийдвэрлэхийг сануулан шаардаж байна. МАН+АН устан арилах болтугай! Шударга ёс ялах болтугай!  

Улс төрийн намууд:

ИЗН

БНН

МҮАНам

МАХН

ДМН

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

24 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

24 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

24 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 52 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 11 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 37 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 50 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09