МАХН-ын дарга, МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын Сар шинийн мэндчилгээ

2019-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

2019 оны 2 сарын 5-ны өдөр.                                                           Улаанбаатар хот.

            Эрхэм хүндэт Монгол ахан дүүсээ, Амь нас, ухамсарт амьдралаа улс орноо хөгжүүлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх их үйл хэрэгт зориулсан азай бурлууд аа, Та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Цаг хугацаа улиран өнгөрч, та бид шороон нохой жилээ үдэж шороон гахай жилтэйгээ золгож байна. Жил бүр өөр өөрийн өнгө, засалтай байдаг ч эцэг эхээ хүндэтгэдэг, үр хүүхдийнхээ эрдэм мэдлэг, зөв хүмүүжлийн төлөө байнга санаа тавьдаг, бусдын зовлонгоос үүрэлцэн нимгэлдэг, өөрийн жаргалаас бусадтай хуваалцдаг ухамсарт хүн ямар ч жилийн өнгийг хичээнгүй хөдөлмөр зүтгэл, сэтгэлийн тэнхээгээрээ засч чаддаг билээ. Хэдийгээр өнгөрч байгаа жилийн ихэнхэд нь төр засаг хямарч ард түмнийхээ амьдралыг өөд нь татах үүргээ умартсан байдалтай байсан ч хур бороогоо харамгүй илгээж хүн зон, мал сүргийг баярлуулсан байгаль дэлхий, амьдралаа өөд нь татахын төлөө өдөр, шөнөгүй зүтгэсэн түмэн олны хүч хөдөлмөрийн ачаар өнгөрч буй шороон нохой жилийг улс орноороо амжилттай даван тууллаа. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдал ард түмэнд маань ган зуднаас илүү хүндээр тусч байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Миний бие журмын нөхөд, эрдэмтэн мэргэд, жирийн иргэдийн хамт энэхүү хямралт байдлаас гарах хамгийн зөв гарц бол 27 жилийн турш үйлчилсэн, түүхэн үүргээ биелүүлсэн, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн оронд улам гүнзгийрүүлэн ужигруулж байгаа Үндсэн хуулийг шинэ Дээд хуулиар өөрчлөн солих явдал мөн хэмээн үзэж, өнгөрч байгаа шороон нохой жилд шинэ Дээд хуулийн талаар ард түмэнтэйгээ санаа бодлоо хуваалцаж, саналыг нь авахаар өвөл зун, хавар намрын 4 улиралд 21 аймаг, 140 гаруй сум, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хүрч ажилласан бөгөөд энэ хугацаанд 40 орчим мянган километр урт замыг туулсан байна. Монгол хүн төр засгийн хамгаалалтанд байх, байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгох, энэ эх үүсвэрээс орж ирэх их хэмжээний орлогоор залуучуудын дээд боловсролыг төрөөс хариуцдаг болох, иргэдийн эмчилгээний зардлыг улсаас хариуцдаг болох, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл болон олон хүүхэдтэй гэр бүлд улсаас орон сууц үнэгүй олгодог байх, ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүрт амьдралд нь хүрэлцэхүйц цалин олгохыг хуульчлан тогтоох зэрэг эдийн засаг, нийгмийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэснээр ядуурлыг бүрмөсөн арилгах, шүүгчдийг иргэд өөрсдөө сонгодог болох, хариуцлага алдсан парламентын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татдаг болох, ард түмний сонгосон Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлон сонгогдохдоо амалсныгаа хэрэгжүүлдэг байх зарчмыг нэвтрүүлснээр шударга ёс болон хариуцлагын тогтолцоог тогтоох гэсэн эрхэм зорилго, оновчтой зохицуулалт бүхий шинэ Дээд хуулийг уулзсан хүн бүр талархан дэмжиж байгааг энэ сайхан өдөр баяртайгаар онцлон тэмдэглэж байна. Хамгийн гол нь иргэд маань олон жилийн турш байнгын хямралт байдалд байснаасаа үнэхээр залхаж, энэ байдлаас хурдан гарах гарцыг боддог, эрэн хайдаг болсныг сайшаан тэмдэглэж байна. Гарч байгаа шороон гахай жилд хямралаас гарч дээрх эрхэм зорилго, оновчтой зохицуулалтыг ажил хэрэг болгох нь зөв хэмээн үзэж байгаа хүн бүр шинэ Дээд хуулийг дэмжин саналаа өгөхийг уриалж байна. Ингэснээр та бид Цагаан сарын баярын өдрүүдэд нэг нэгэнтэйгээ уулзан золгохдоо хэлдэг “эрүүл саруул байх, эрдэм боловсролтой болох, эд хөрөнгөтэй болох”-ын ерөөлийн сайхан үгийг бодит амьдралдаа хэрэгжүүлж чадна. Ерөөлийн сайхан үг ердийн амьдралд шинэ Дээд хуулиар дамжин хэрэгжинэ шүү гэдгийг эзэн Чингисийн үр сад болсон монголчууддаа анхааруулан сануулж буйг мэргэн оюун ухаандаа болгооно уу. Шинэ Дээд хуулиа дэмжин батлах, үр шимийг нь хүртэх эзэд нь та бүхэн өөрсдөө юм шүү, Монгол ахан дүүсээ. Та бүхэн маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчилэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 51 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 17 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 30 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09