Дятловын багийнхны амь үрэгдсэн асуудлыг ерөнхий прокурорын газраас дахин мөрдөж шалгахаар болжээ

2019-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ 1959 онд Хойд Уралд Дятловын баг амь үрэгдсэн шалтгааны магадлал илүү таамгуудыг ерөнхий прокурорын газраас шалгах болсон тухай тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Александр Куренной телевизийн "Эфир" сувагт өнгөрсөн пүрэв гаригт /2019.01.31/ мэдээлжээ. Түүний хэлснээр, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдийн хүсэлт, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн ашиг сонирхлын үүднээс прокурорын байгууллагаас 60 жил өнгөрсний дараа уг хэрэг явдлыг нягталж шалгахаар болжээ. "Болсон хэрэг явдлын талаар шинжээчид, жирийн хүмүүсийн дэвшүүлсэн 75 хүртэл тооны таамаг байдаг” хэмээн прокурорын газрын төлөөлөгч онцлов. Бусад бүх байгууллагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор ийм олон жилийн дараа зөвхөн прокурорын байгууллага л шалгалт хийх боломжтой хэмээн Куренной онцлон тэмдэглэв. "75 таамгаас бид шинжээчдийг татаж оролцуулан илүү магадлалтай гурвыг шалгахаар зорьж байна. Эдгээр таамаг бүгд ямар нэг байдлаар байгалийн үзэгдэлтэй холбоотой, эрүүгийн хэрэг байж болох таамаг бүрэн байхгүй болсон. Эрүүгийн гэмт хэрэг байж болох таамгийг үндэслэлтэй болгох ганц ч нотлох баримт, ядахдаа дам баримт ч олдоогүй. Энэ бол магадгүй цасны нуранги, цасан хавтан, эсвэл хүчтэй хар салхи байж болох юм”  Куренной нэмж хэлэв. Хэрэг явдал болсон газар луу Свердловск мужийн прокурорын газрын ажилтнууд гуравдугаар сард нисэх бөгөөд геодези, цаг уурын салбарын мэргэжилтнүүд, аврагчдыг мөрдөн шалгалтад татаж оролцуулах юм байна.  

"Цогцсыг олох хүртэл прокурорын газар багийнхны амь үрэгдсэн талаар мэдээгүй байсан"

Гэхдээ цогцсыг олохоос хоёр долоо хоногийн өмнө хяналтын байгууллагууд багийнхны амь үрэгдсэн талаар мэдэж байсан гэдгийг ерөнхий прокурорын газраас үгүйсгэсэн. Куреннойн хэлснээр оюутнуудын амь үрэгдсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурор Ивдель Темпаловоос мөрдөгч Коротаевт явуулсан бичгээс үндэслэж дээрх таамаг гарсан аж. Тэр бичигт Темпалов эрүүгийн хэрэгтэй холбогдуулан хоёрдугаар сарын 15-нд Свердловск руу явах тухайгаа мэдэгдсэн байжээ. Гэтэл оюутнууд хоёрдугаар 2-нд шилжих шөнө амь үрэгдсэн бөгөөд хоосон майхныг нь хоёрдугаар сарын 26-нд олсноор эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. "Тийм болохоор Темпалов эрүүгийн хэргийн талаар мэдээлэхээр хоёрдугаар сарын 15-нд явах боломж байгаагүй, тэгээд ч ерөөсөө яваагүй ажээ. Үүнийг Свердловск мужийн прокурорын газар шинжээч – сэтгэл зүйчдийн оролцоотойгоор нягталж шалгасан бөгөөд явуулсан бичигтээ прокурор сарыг андуурч бичсэн болохыг лавлаж нотолсон” хэмээн Куренной өгүүлэв. Игорь Дятловын ахалсан аялагчдын багийнхан 1959 оны өвөл, Хойд Уралын даваан дээр өнөөг хүртэл тодорхой болоогүй нөхцөл байдалд амь үрэгдсэн. Аялагчид амь үрэгдсэн талаар золгүй явдлаас эхлэн байгалийн аймшигт үзэгдэл, цэргийн техникийн туршилт гэх зэрэг зуу гаруй таамаг байдаг ажээ. Эх сурвалж: www.polit.mn      
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 50 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 8 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 34 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 47 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09