Тэргүүн хамба Кирилл: Хүний дотор болж байгаа бүхэн дараа нь нийгмийн харилцаанд илэрч буудаг

2019-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
© РИА Новости / Сергей Пятаков
Д.ЭНХЭЭ Москва болон Бүх Оросын тэргүүн хамбаар Кириллыг сонгосны арван жилийн ойг Оросын үнэн алдартны сүм хийд энэ долоо хоногт тэмдэглэж байна. Энэ арван жилийн гол үр дүн, Константинополийн хамбатай тогтоосон харилцааны хямрал, Украины нөхцөл байдал, орчин үеийн нийгэмд сүм хийдийн гүйцэтгэх чиг үүрэг, дэлхий дахинд сүм хийдийн  ирээдүйн талаар тэргүүн хамба РИА Новости-д ярьсан байна. Түүнтэй Ольга Липич хөөрөлдсөнийг орчуулан polit.mn сайтын уншигчдадаа хүргэж байна.   -Эрхэмсэг Гэгээнтэн, Оросын үнэн алдартны сүм хийдийн бүхий л амьдралд өнгөрсөн арван жилд болж өнгөрсөн ямар үйл явдлууд таны сэтгэлд илүү сайн хоногшиж үлдсэн бол? -Маш олон үйл явдал болж өнгөрсөн. Тодорхой заримыг нь онцолж дурдахаар ач холбогдлыг нь илүү өндөр болгоод бусад үйл явдлын талаар юу ч хэлэхгүй өнгөрчих вий гэж болгоомжилж байна. Энэ арван жил манай сүм хийдийн амьдралд маш том өөрчлөлтөөр дүүрэн байсан. Гэхдээ сүм хийдийн амьдралын тухай ярихдаа би манай ард түмний амьдралыг л өгүүлж байгаа хэрэг. Эцсийн эцэст сүм хийд сайн ажиллаж байна уу, үгүй юу гэдэг нь хүмүүсийн нийгмийн болон хувийн амьдралын аль нэг тал дээр тусгал болж харагддаг. Бид социологийн ямар ч хэмжилт хийдэггүй. Тэр ч бүү хэл биднийг улсын статистикийн тоо баримтаар хангадаг хэдий ч бид тэдгээрт ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ маш олон хүн надтай захидлаар, мөн амаар харилцах зэргээр ямар нэг байдлаар надтай холбоотой байдаг юм. Тийм болохоор хүмүүсийн амьдрал, сүм хийдэд хандах тэдний хандлага, манай ард түмэн, манай нийгмийн амьдралд сүм хийдийн гүйцэтгэх чиг үүргийг зарчмын хувьд ойлгох байдал хэрхэн өөрчлөгдсөнийг би харж мэдэрч байна. Бидний амьдралын бүхий л урсгалд эдгээр өөрчлөлт нөлөөлөхгүй байж чадахгүй гэдэг нь илэрхий байна. Шашингүйн үзлийн үүднээс сүм хийдэд хандаж байсны зорилго нь сүм хийдийг ялгаварлан гадуурхаж, соёл, улс төрийн явцуу хүрээнд шахаж оруулах явдал л байсан шүү дээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд заримдаа хүч хэрэглэж, эсвэл холбогдох хууль тогтоомж гаргаж, сүм хийдэд хандах практик хандлага бий болгож байсан. Энэ бүгдийг хийж гүйцэтгэхэд хэдэн арван жилийг зориулсан. Тэгээд яасан? Юу ч болоогүй, өнөөдөр гадуурхал (гетто) байхгүй болсон. Энэ бүхэн сэтгэлийг баяр баясгалан, Бурхныг ялан дийлж болдоггүй юм гэдэг ойлголт ухамсраар  дүүргэж байна. Сүм хийд гэдэг бол хүмүүс өнө мөнхийн зүйлтэй уулзаж учирдаг газар шүү дээ. Тийм болохоор сүм хийдийг гадны ямар ч нөхцөл байдал устгаж мөхөөж чадахгүй. Би үүнд зүгээр нэг итгээд зогсохгүй, баттай мэддэг юм. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагаас ч мөн үүнийг мэднэ, далан арван жил гэдэг бол хугацаа шүү. -Оросын сүм хийдийн ирээдүй, дэлхий дахинд түүний эзлэх байр суурийг та ямраар төсөөлж байна вэ? -Орчин үеийн дэлхий ертөнцөд Оросын, за тэгээд ерөөсөө сүм хийдийн эзлэх байр суурийг социологийн категориор үнэлэх боломжгүй. Шүтдэг хүмүүсийн тоо олширно, эсвэл цөөрнө, улс төр, соёл, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөө ихэснэ, эсвэл багасна гэж ярьж огт болохгүй. Ер нь хүн төрөлхтний түүхийн явцын талаар өгүүлье гэвэл сүм хийдийн нүдэнд ил харагдах ялалтаар бус харин лүндэн буусан зураг төөргөөр л дуусах учиртай. Сүм хийд ямагт урсгал сөрж явдаг.
Тэргүүн хамбын албыг Кирилл хашсаны арван жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт
  Өнөө цагийн амьдралын үндсэн урсгал хүсэл тэмүүллийн дагуу л явж байгаа амьдрал. Бүдүүлгээр хэлбэл инстинктийн (зөнгөөр) дагуу гэсэн үг. Эдгээр хүчин зүйл хүмүүсийн хувийн болон нийгмийн амьдралыг ер бусын гайхалтайгаар залж чиглүүлж байна.
Хэрэглээний сэтгэл зүй өсөн нэмэгдэж байгаа тухай, нийгмийн амьдралын бусад янз бүрийн сөрөг талын тухай бид ярьцгаадаг. Энэ бүхэн хүний дотоод амьдралаас урган гарч байгаа юм. Хүний дотор болж байгаа бүхэн дараа нь нийгмийн харилцаанд илэрч буудаг.
Тийм болохоор биднээс хойш сүм хийдийн намтар түүх гайхалтай сайхан болно гэж бодохгүй байна. Эрин үе бүхэнд сүм хийд өөрийн гэсэн хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Эдгээр хүндрэл бэрхшээл багасах ямар нэгэн шинж тэмдгийг би олж харахгүй байна. -Хүндрэл бэрхшээлийн тухай таныг хэлэхээр тун саяхны үйл явдлууд санаанд орлоо. Украинд Константинополийн явуулсан үйлдлүүд дэлхийн үнэн алдартны шашинд эргэж буцахын аргагүй цэг тавьсан хагарал бутрал уу, эсвэл засч залруулж болох ямар нэг хямрал уу? Хэрвээ тийм бол ямар хугацаанд, хэрхэн засч залруулж болох бол? -Эргэж буцах боломжгүй цэг гэдэг амьгүй хоосон ахуй.  
Бидний махан биеийн амьдрал дуусахаар эргэж буцах боломжгүй тийм цэг хүн бүхэнд тохионо. Одоохондоо бид энх тунх, сүм хийд амьдарч ажиллаж байгаа тохиолдолд эргэж буцахын аргагүй цэг, мэдээж байж болохгүй. Тийм болохгүй гэдэгт би бат итгэдэг.
Зовлонт Татианы дурсгалын өдөрт зориулсан номын хурал
Та “хямрал” хэмээх үгийг хэрэглэлээ, энэ бол зөв үг. “Хямрал” гэдэг бол грек үг, орос хэлнээ хөрвүүлсэн олон утгын нэг нь “шүүх (гэсгээл)”. Энэ утгыг нь харин бид мартаад байдаг юм. Тэгвэл энэ утгаар нь авч үзвэл бид бүгдийг Бурхан шүүж, гэсгээж байна гэсэн үг. Юуны өмнө, иймэрхүү хямралыг бодож санаачилсан хүмүүсийг гэсгээн шүүж байгаа хэрэг. Амьдралын эдгээр бүх нөхцөл байдлаар хамаагүй тоглож болохгүй. Хагалж бутаргаж болохгүй. Бурхны хүсэл зоригийн эсрэг явж болохгүй. Нэг зүйлд хүмүүсийг уриалж, сургаал номлол айлтгачихаад, практик дээр тэс өөрийг үйлдэж огт болохгүй. Хэрвээ энэ бүхэн хүний хувийн гэм нүглээс, бүр онож хэлбэл, хүний сул доройгоос (нэг тодорхой эрхэм зүйлд хүсч тэмүүлэх боловч практик дээр тэс өөрийг үйлддэг) болж байгаа бол энэ нь хувийн асуудал. Харин шашны байгууллага, лам хуврагууд нэг эрхэм нандин, үнэт зүйлийг номлочихоод үйлдэж байгаа ажил хэрэг нь Украинд болж байгаа шиг огт өөр үнэт зүйлийн тогтолцооны дагуу явах аваас энэ бол тухайн шашны ийм байгууллагад ямар ч буян хишиг байхгүй гэсэн үг. “Тэднийг үйлдлээр нь таних хэрэгтэй” (Евангельд Матвей  “Тэднийг үр шимээр нь таниарай” хэмээсэн.  Редакторын тайлбар). Хаана хагарал эвдрэл байна тэнд хорон муу санаа, атаа жөтөө байна. Сүм хийдийг булаан дээрэмдэж, санваартнуудыг зодож нүдэж байгаа гээд, тэр бүгдийг бид өнөөдөр үзэж харж байна. Бурханы үг, Бурханы үнэнийг хүчирхийллээр, хууран мэхлэлтээр, улс төрийн хүчинд дулдуйдан түгээж болно гэж үү? Улс төрийн аль нэг намын тусламжтайгаар Бурханы хүсэл зоригийг гүйцэлдүүлж болно гэж үү? Хэзээ ч үгүй! Тийм учраас урьдаас бүгдийг үзэж хардаг зөн билигтэн байх хэрэггүй, болж байгаа бүхнийг зүгээр л маш анхааралтайгаар үзэж харах хэрэгтэй. Хэний талд үнэн байдаг, Бурхан хаана байгаа нь шууд л тов тодорхой болно. -Ийм тохиолдолд та юуг захиж хүсэх бол? -Бурханы ерөөлөөр сүм хийд, манай сүм хийд, түүний дотор Орчлонгийн сүм хийд ч мөн адил, Бурханы заасан замаас бүү хазайг. Толгой эргүүлж, уруу татсан аливаа муу зүйл хүмүүнийг авран тэтгэх үйл хэрэгт хор хөнөөл учруулахуйцаар алдаж эндэхэд бид бүгдийг бүү хүргээсэй. Эх сурвалж: www.polit.mn
“MiningWeek & MinePro” арга хэмжээнд Голомт банк 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна

Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны платформ “Mi

3 цаг 37 мин
Г.Занданшатар: Уул уурхайн үр ашгийг зөвхөн өнөөдөрт бус ирээдүйн хөгжилд зориулах ёстой

Манай улс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх “Уу

15 цаг 49 мин
МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ?

АН шинэ даргаа сонгосон. МАН бас шинэ даргаа сонгохоор болсон. Тус намын Удирдах зөвлөл, да

15 цаг 49 мин
Хөгжлийн банкны хэргийг “гол гэрч”-гүйгээр шүүгээд байгаа юу?

Шүүх байгууллага Хөгжлийн банкны хэргийг 2023 оноос эхэлж шүүн хэлэлц

15 цаг 49 мин
Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар болон Засгийн газар,  УИХ-ын гишүүдээс асуух АСУУЛТ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн

15 цаг 49 мин
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

Өчигдөр 06 цаг 00 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

Уржигдар 14 цаг 25 мин