Ц.Цогзолмааг сайдаас огцрууллаа

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан үргэлжилж байна.  Хуралдааны эхэнд  БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:-Засгийн газрын гишүүддээ баярлалаа. Өнгөрсөн богино хугацаанд салбарынхаа хамт олонтойгоо 30 жил хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө эрчтэй хүчтэй ажилласан. Сайн муу ажилласан эсэх нь цаг хугацаагаар тодорхойлогдох байх аа. Ёс зүйг би юу юунаас илүүтэй эрхэмлэдэг. Энэ зарчмаа барьж улстөрийн шийдвэр гаргасандаа салбарынхнаасаа уучлалт гуйя. Анх ажил хүлээж авахад 13 яамны хамгийн сүүлд нь байсан. Ерөнхий сайдаас хичээнгүйлэн хүсэх нэг зүйл байна. Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай салбар маш том салбар. Манай яамд гурван сарын өмнө томилогдож ирсэн хууль ёсны гэж хэлж байгаа Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч ажиллах боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргыг томилох тал дээр онцгойрон анхаараарай. Т Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад гишүүдийн 71.4 хувь нь Ц.Цогзолмаа сайдыг огцруулахыг дэмжлээ. Чуулганы хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна. Эх сурвалж:www.polit.mn
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Өчигдөр 16 цаг 02 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Өчигдөр 15 цаг 33 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Өчигдөр 14 цаг 38 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Өчигдөр 11 цаг 54 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Өчигдөр 11 цаг 46 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

Өчигдөр 11 цаг 35 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

Өчигдөр 06 цаг 00 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Уржигдар 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Уржигдар 14 цаг 27 мин