Хавдрыг эрт үед нь илрүүлбэл бүрэн эмчлэгдэх боломжтой

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.Даян
Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдэж байна шүү гэсэн дохио сануулгыг өгч ХСҮТ, ХААН банк сан, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г зохион байгуулаад ес дэх жилтэйгээ золгож байна. Аяны хүрээнд жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг болсон. 2019-2021 оныг “Би хавдрын эсрэг үйлсийг дэмжинэ. Би энэ үйлст нэгдсэн” хэмээн уриалсан юм. Хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах, хавдаргүй ирээдүйг бүтээхэд хувь хүний хүсэл эрмэлзлэл, шийдвэр, манлайлал чухал нөлөөтэй болохыг дэлхий нийтэд анхааруулж, уриалсан байна. Энэ жилийн хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулан “Та хавдрыг даван туулагч” ил захидлыг ХСҮТ-ийн үйлчлүүлэгч, эмчлүүлэгчид гардуулах, хавдрын даван туулагчид, ХСҮТ-ийн сувилахуйн алба, сэргээн засах тусламж, үйлчилгээний алба, эмчилгээний хоол, шим тэжээлийн тасаг, резидент эмч нар оролцон үйлчлүүлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы эмч, мэргэжилтнүүдийн баг ходоодны хорт хавдар хамгийн ихтэй Увс, Баян-Өлгий, Ховд аймагт ажиллан 5100 гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулсан байна. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах, сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад банкны ажилтнуудыг хамруулах, иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулахад анхаарч ажиллажээ. Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой. Аяны үзлэг, оношилгоогоор хавдрын эхний шатандаа оношлогдон, цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл болсон хүн олон байгаа хэмээн ХСҮТ-ийн эмч нар ярьж байлаа. Эх сурвалж www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 14 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 14 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 14 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 43 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 1 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 9 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 27 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 40 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09