УИХ-ын дарга Г.Занданшатарын эшлэлүүд

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо.  УИХ-ын дарга Г.Занданшатарын чуулганы үеэр хэлсэн анхны үгнээс эшлэн хүргэж байна. -Энэ их итгэл найдварыг би өндөр үүрэг, их хариуцлага гэж ойлгож, ухамсарлаж хүлээн авч байна. -Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна. Ард түмэн энэ эрх мэдлээ сонгосон гишүүдээрээ төлөөлүүлж эдэлнэ хэмээн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд тусгасан. -Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бид ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч, элч төлөөлөгч нь байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дагаж мөрдөх учиртай. -Та бид нийгмийн, ард түмний хүсэмжлэлд хариу өгөх учиртай. Хариуцлага бол ард түмний хүсэмжлэлд хариу өгөх чадвар юм. Ийм учраас бид ард түмний хүсэмжлэл, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад үндэслэж дараах гурван асуудалд онцгой анхаарч ажиллана. -Олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийг шийдэж, нийгмийн шударга бус байдлыг халж, төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэн, хариуцсан ажилдаа сэтгэл, зүтгэлтэй, санаачилгатай байхыг нийгэм хүсэмжлэн хүлээж байна. -Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёрхож, тэр нь тэгш, шударга хэрэгжиж байж төрд, Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ. -Улс төрийн энэ эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна гэж үзэж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдэл юм. -Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийн төвд төр өөрөө цэгцэрч, Улсын Их Хурал сахилга дэг журмыг эрхэмлэдэг байх шаардлага бидний өмнө тавигдаж байна. -Улсын Их Хурлын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэж ажиллах болно. -Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн ардад нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар, нэгэн зүйл урлаг гэж үздэг уламжлалтай ард түмэн бид билээ. -Улсын Их Хурал, Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллага нь Үндсэн хууль болон бусад хуулийг гуйвалтгүй биелүүлж дагаж мөрдөх ёстой. Цаашид Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох чиг үүргээс гадна хяналт тавих чиг үүргийг хуулиар тодорхой болгож, илүү санаачилгатай ажиллах шаардлагатай гэж үзэж байна. -Шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянан шалгах түр хороодыг байгуулж, энэ талаарх санаачилгыг дэмжин, хүчээ нэгтгэж ажиллана. Энэ ажлаас улс төрийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ гэж үзэж байна. -Эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдлүүд, хувийн сонирхол давамгайлдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг, ард түмнийг алагчилдаг явдалтай хууль тогтоох дээд байгууллага хатуу тэмцэх учиртайг Улсын Их Хурлын нийт гишүүдэд уриалан сануулж байна. Дээр доргүй хууль дээдлэх ёс, хуулийн засаглал, ёс зүйг чанд баримталж ажиллахыг уриалж, бас сануулж байна. -Төрийн бодлого нь тодорхой, үйл ажиллагаа нь нээлттэй, шударга, иргэндээ хүрдэг байх ёстой. Иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулж, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллана. -Бид Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах ёстой. Талцал хуваагдлыг бус, хийж бүтээхийг эрхэмлэх ёстой. -Улс төрийн тогтворгүй байдал, талцал хуваагдлыг эцэс болгох хэрэгтэй байна. Үүний тулд ард түмний шударга ёсны хүсэмжлэл, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага дээр тогтсон эв санааны нэгдэл бидэнд юу юунаас чухал байна. -Монгол Улсын Үндсэн хууль бол “Алганд багтсан Монгол Улс юм” гэж Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид гуай хэлсэн байдаг. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 27 жил өнгөрчээ. -Энэхүү Үндсэн хууль 27 жил үйлчилж байгаа нь өөрөө том ололт юм. Үндсэн хуулийн үзэл санаа амьдралд биеллээ олсон. Гэхдээ Үндсэн хуулийг баталж мөрдүүлснээс хойших энэ хугацаанд эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл, хариуцлагын тогтолцоонд зарим алдаа байгааг эрдэмтэн судлаачид, ард иргэд төдийгүй Улсын Их Хурлын гишүүд ч илэрхийлж байна. Эх сурвалж:www.polit.mn
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

1 цаг 27 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

2 цаг 39 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

3 цаг 13 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

9 цаг 53 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

10 цаг 8 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

10 цаг 8 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13