Ерөнхийлөгч VS Л.Элдэв-Очир

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгчийн санаачилсан утааны асуудлаарх Ерөнхий хяналтын хороо энэ долоо хоногт хуралдсан.  Хуралдааныг Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир даргалсан юм.  Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Гэр хорооллын 80 хувьд утаагүй зуух тараасан компанитай холбоотой хүн энд сууж байна.  Улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь идсэн.  Одоо туршилттаа зогсоогоорой гэсэн.  Харин Л.Элдэв-Очир гишүүн “Ерөнхийлөгч та MCS компанийг ярьж байх шиг байна.   Тэндээс тараасан  зуух одоо ч зах зээлд эрэлттэй байдаг юм шүү. Утааг улс төржүүлэхээ зогсоогоорой гэсэн байдаг.  Ийнхүү Ерөнхий хяналтын сонсголын үеэр тэд хоорондоо нэлээд маргалдсан.  Л.Элдэв-Очир гишүүн Ерөнхийлөгч та энэ хурлаа даргалах уу, танайхаас дарга томилох уу  ч гэж ярьж байсан.  Тэгвэл тэдний маргаан үүгээр дуусаагүй бололтой.  Өнөөдөр  /02.01/болсон чуулганы үеэр Л.Элдэв-Очир Ерөнхийлөгч намайг өрөөндөө дуудаж уулзсан гэлээ.   Мөн тэрээр “ҮАБЗ-ийн гишүүн Ерөнхийлөгч дандаа болчимгүй зүйл хийж байна.  Байнгын хорооны дарга намайг хууль ярилаа гэж загнаж зандарсан. Бид хуульгүй яаж явах юм.  Ерөнхийлөгчийг би төлөвшсөн гэж бодсон үгүй юм байна.  Биднийг өрөөндөө дуудаж уулзсан.  Намайг чи чинь нэг сонгогдсон олигархи бил үү гэж байна.  Ор үндэсгүй гүтгэж байна.  Энэ сурсан зангаа тэр хэзээ ч танихгүй юм байна гэлээ.  Өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга, Л.Элдэв-Очир нар Баянхонгорын нэг тойрогт нэр дэвшин өрсөлдөж байсан  билээ. Эх сурвалж:www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 14 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 14 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 14 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 42 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 1 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 8 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 27 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 40 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09