Нобелийн шагналд Д.Урианхай, Ч.Галсан нарыг нэр дэвшүүлжээ

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Утга зохиолын салбарын 2019 оны Нобелийн шагналд манай улсаас хоёр зохиолчийн нэрийг дэвшүүлжээ. Нобелийн хороонд нэр дэвшигчийн материалыг хүргүүлэх сүүлийн хугацаа өчигдрөөр дуусгавар болсон бөгөөд ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн захирал, доктор Г.Билгүүдэйгээс энэ талаар тодруулахад  зохиолч Д.Урианхай, Ч.Галсан нарын нэрийг  албан ёсоор дэвшүүлсэн гэлээ. Нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн Нобелийн хорооноос Шинжлэх ухааны академид ирүүлсэн юм. Дэлхийн нэр хүндтэй энэхүү шагналд  нэр дэвшигч нь эдүгээ уран бүтээлээ туурвиж байх гэсэн шалгууртай. Нөгөөтэйгүүр, нэр дэвшигчийн тоо, квот заагаагүй. Академийн хурлаас нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, анхан шатны байгууллага,  хороод руу Нобелийн хорооноос ирсэн бичгийг хүргүүлснийг хэвлэлүүд  өмнө нь мэдээлсэн. Манай улс зохиолчдын хоёр байгууллагатай бөгөөд  Монголын зохиолчдын эвлэлээс  нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг, Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос зохиолч Ч.Галсангийн  нэрийг  тус, тус дэвшүүлжээ. Ч.Галсан  монгол хэлээр 10, герман хэлээр 39 ном бичсэнээс монгол герман хоёр  хэлээс гадна англи, япон, хятад гээд 20-оод  хэлээр зохиол нь орчуулагджээ. Нэрт соён гэгээрүүлэгч, сэтгэгч, яруу найрагч Д.Урианхайн тухайд 2018 онд  Нобелийн “Утга зохиолын шагнал”-д нэр дэвшиж байсан билээ. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 13 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 13 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 13 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 41 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 0 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 7 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 26 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 39 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09