Ялгааг ол: М.Энхболд ба Г.Занданшатар

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар монголын парламентын түүхэн дэх 12 дахь спикерийг сонголоо.  Эрх баригч нам дотооддоо нэлээд хагаралтай байгаа ч энэ удаагийн УИХ-ын даргыг бүгд дэмжиж, намд бүхий л талын эрх ашгийг хангаж ажиллаж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлж байв.    УИХ-ын дарга Г.Занданшатар болсон өмнөх дарга М.Энхболд нарын улс төрийн замнал, намтрыг хүргэж байна.

Гомбожавын Занданшатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2009-2012 онд Гадаад харилцааны сайд 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач Г.Занданшатар улс төрийн карьераа 1998 онд одоогийн МАН-д элссэнээр эхлүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалтаа байгуулжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгууль түүний гурав дахь удаагийн ялалт нь болсон. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

ШАГНАЛ

2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан” 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан” 2009 онд “Алтангадас” одон 2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

Миеэгомбын Энхболд

Боловсрол:

1982 онд    Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр лаборатори дунд сургууль, 1987 онд    Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1996 онд    Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн, 1998 онд    ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, 2000 онд    Эдийн засгийн магистр, 2002 онд    НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн, 2003 онд    БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор, 2006 онд    Орхон их сургуулийн Хүндэт доктор,

Ажил эрхлэлт:

1987-1989 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд  Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн, 1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1999-2005 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2006-2007 онд  Монгол Улсын Ерөнхий сайд, 2007-2012 онд  Монгол Улсын Шадар сайд, 2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2016 оноос  Монгол Улсын Их Хурлын дарга

Улс төрийн сонгуульт ажил:

1990 онд Монгол Ардын Намд элссэн, 1991-1992 онд  Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга, 1992-1997 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга, 1997-2006 онд  Нийслэлийн МАН-ын хорооны дарга, 2005-2007 онд  Монгол Ардын Намын дарга, 2007-2012 онд  МАН-ын нарийн бичгийн дарга, 2013-2017 онд  Монгол Ардын Намын дарга, 1998 оноос  МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 1995 онд  “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч, 1997 онд  Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,   Эх сурвалж:www.polit.mn  
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

1 цаг 24 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

2 цаг 36 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

3 цаг 11 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

9 цаг 51 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

10 цаг 6 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

10 цаг 6 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13