М.Энхболд чөлөөлөгдсөний дараах МАН-ын бүлгийн хурал

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эрх баригч намын бүлэг өчигдөр /01.31/ орой 20.00 цагийн үед хуралдлаа.  Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг оруулж ирсэн.  Энэ асуудлыг хэлэлцээд бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн байна.   МАН өнөөдөр УИХ-д 64 суудалтай.  Удахгүй 2020 оны сонгуульд болж тэд ард түмнээрээ дүнгээ тавиулна.  Тэгвэл өнгөрсөн хугацаанд МАН-ын талцал хэрүүл өндрөө авч, бүлэг албан ёсоор хоёр хуваагдаж, дотооддоо хэд хэд бүлэг фракци бий болсон байдаг.  Тэгвэл өчигдрийн бүлгийн хурал нэлээд эв түнжинтэй болсон гэх.  Г.Занданшатарын нэрийг энэ удаа УИХ-ын даргад оруулж ирсэн нь аль аль талдаа таалагдсан дундын хувилбар болсон бололтой.   Хэрэв 1950-аад оны төлөөлөл, аль эсвэл залуу үеэс энэ суудалд зүтгүүлсэн бол энэ намын хувь заяа бараг л хагараад дуусах магадлалтай байлаа. Бүлгийн хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн гишүүд босч, Уул уурхайн сайд асан Ц.Дашдоржийн дурсгалд хүндэтгэл үзүүлжээ.  Түүний дараа гишүүд Г.Занданшатарт хандан үгээ хэлсэн байна. Энэ суудалд суух хамгийн их магадлалтай өндөртэй байсан  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэрэг,  Эрдэнэтийн асуудалд анхаарлаа хандуулахыг хүсээд мөн зангаа битгий хувиргаарай гэж захижээ.  Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга асан М.Энхболдоос албан ёсоор уучлал хүсч, өөрийн итгэл үнэмшлийн төлөө өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд явж байхдаа муухай сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай, албан ёсоор танаас уучлал хүсч байна” хэмээсэн байна. Ерөнхий сайдын зүгээс дунд үеэ дэмжээд явахаа илэрхийлсэн учраас намын даргын санал болгосон хүнийг дэмжээд явна гэсэн байна.  Мөн  Ерөнхий сайдын зүгээс цаашид эвтэй байж, УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатарыгаа дэмжиж ажиллахыг намын нөхдөөсөө хүссэн байна.  Ийнхүү  М.Энхболдыг чөлөөлсний дараах МАН-ын хурал харьцангуй тайван болсон байна. Эх сурвалж:www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 14 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 14 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 14 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 43 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 1 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 9 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 27 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 40 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09