ХСИС-ийн удирдах ажилтнууд багшийн хөгжил, сургалтын чанарыг сайжруулах талаар зөвлөлдлөө

2019-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хууль сахиулахын их сургуулийн удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өчигдөр боллоо. Сургалт, зөвлөгөөнд ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр болон тус Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд, газар, нэгжийн дарга, тэнхимийн эрхлэгч, профессорууд оролцов. Сургалт, зөвлөгөөнд оролцогчдод Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнчимэг “Багшийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр,  Дээд боловсрол судлаач, доктор, МУБИС-ийн профессор Д.Мөнхжаргал “Дээд боловсролын чиг хандлага” сэдвээр лекц уншлаа. Хууль сахиулахын их сургуулиас энэ онд сургалт, судалгааг хослуулах замаар шинжлэх ухаан, практик, боловсролын нэгдлийг ханган, багш суралцагчийг бүх талаар хөгжүүлж, үндэсний өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Уг зорилтыг хангах хүрээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх талаар тус Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр үүрэг, чиглэл өгөв. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх”, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэн хууль сахиулах салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийх болно. Мөн практик байгууллагууд болон зах зээлийн шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэн гаргахад Их сургуулийн тэнхимийн эрхлэгчид, удирдах ажилтнууд онцгой анхаарч ажиллах ёстой. Энэ онд Их сургуулийн түүхт 85 жилийн ой тохиохтой холбогдуулан бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүд сургалтын үйл ажиллагаанд чиглэсэн бүтээлч ажлуудыг санаачлан хийх хэрэгтэй. Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд эрдэм шинжилгээний ажлыг сургалтын ажилтай хослуулан хийх ёстой. Ингэснээр судалгаанууд бодитой болж, багш, оюутан, сонсогчид хөгжих болно. Энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн нэгдүгээр курсын сонсогч, оюутнуудад мэргэжлийн зарим хичээлийг англи хэл дээр заах зохион байгуулалтын арга хэмжээ авах, сонсогч, оюутнуудын сургалтын чанар, сурах арга барил, дадал олгох чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Их, дээд сургуулийн чанарыг чухалчилж, шинэ стандартчилалд шилжүүлж, олон улсын стандартад нийцсэн хөрвөх чадвартай боловсролыг эх оронд нь эзэмшүүлж, их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр тодорхойлсон байдаг. Энэ хүрээнд Хууль сахиулахын их сургуулийн сургалтын агуулга, чанар, үр дүнг дээшлүүлэх, хөрвөх чадвартай мэргэшсэн боловсон хүчнээр хууль сахиулах байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх, бэлтгэгдсэн боловсон хүчинд тулгуурлан салбарын шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх бодлогыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баримтлан ажиллаж байгаа гэдгийг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж удирдах бүрэлдэхүүнд танилцуулсан. Мөн тэрбээр “Хууль сахиулахын их сургуулийн бие бүрэлдэхүүн хууль сахиулах салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа. ХЗДХЯ-наас их сургуулийн сургалтын орчныг сайжруулахад ихээхэн анхаарч, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа гэдгийг тэмдэглээд тодорхой үүрэг,  чиглэл өгсөн. Тус сургалт, зөвлөгөөнөөр “Багшийн хөгжил”, “Удирдах ажилтны манлайлал, ёс зүй”, “Сургалтын чанар” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж боловсруулан баталж, Их сургуулийн 2019 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгахаар боллоо. Энэ үеэр оролцогчдоос сэтгэгдлийг нь сонслоо.   ХСИС-ийн Сургалт, чанарын албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат:  Үр дүнд суурилсан мэдлэгийг оюутан сонсогчдод олгох талаар анхаарч ажиллаж байна -Манай их сургуулиас үр дүнд суурилсан мэдлэгийг оюутан сонсогчдод олгох, багшийг хөгжүүлэх, сургалтын чанарт онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хичээлийн жилээс их сургуулийн төгсөгчид практик байгууллагуудад ажиллахад хэрхэн бэлтгэгдэж байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийж, цаашдынхаа чиг хандлагыг нарийвчлан тодруулах, мөн бакалаврын 4, магистрын 1 хөтөлбөрт үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэлд хамруулахаар ажиллаж байна. Ингэснээр үндэсний хэмжээний их сургуулиудтай өрсөлдөх, чанартай боловсон хүчин бэлтгэх, сонсогч суралцагчдын сурах арга барилд ихээхэн өөрчлөлт гарах болно.   ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал, хурандаа Х.Сүхбаатар: Гал түймрийн шинжилгээ судалгааны лаборатори байгуулахаар ажиллаж байна. -Манай сургуулиас багш нарын ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд гадаадын ижил төстэй байгууллагуудад сургалтад хамруулах, сургалтын арга барилыг дээшлүүлэх талаар ихээхэн анхаарч ажиллаж байна. Ирэх 03 дугаар сард 10 сонсогч БНСУ-ын Чангшин их сургуульд онцгой байдал, гал түймрийн аюулаас хамгаалах чиглэлээр гурван сарын сургалтад хамрагдана. Манай сургуулийн сонсогчид сургуулиа төгсөөд практик байгууллагад гарч ажиллан гал түймэр болон гамшигтай тэмцэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах боломжтой байдаг. Тиймээс шинжилгээ судалгааны лаборатори байгуулахаар ажиллаж байна. ОХУ-ын гал эсэргүүцэх академийн гал түймрийн шинжилгээ судалгааны лабораторийн танилцуулгыг авч, өөрсдийнхөө их сургуульд тоног төхөөрөмжийг байршуулахаар хүсэлтээ явуулсан. Энэхүү лаборатори манай сургуульд байгуулагдсанаар төгсөгчид аливаа гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох боломж бүрдэх юм. Цагдаагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн ахмад Г.Мөнгөншагай: Чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд багш нарын ур чадвар, мэдлэг боловсрол чухал -Хууль сахиулах байгуул­лагын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд багш нарын ур чадвар, мэдлэг боловсрол их чухал. Багш нар маань гадаадын бусад их, дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, сургалтын арга барилаас суралцахын тулд хэлний мэдлэгээ улам сайжруулах хэрэгтэй.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.1 № 24 (5991)  
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 16 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 16 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 16 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 44 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 3 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 10 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 29 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 42 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09