Ерөнхийлөгч 365 хоногт юу хийсэн бэ?

2019-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн 2017-2018 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.  Танилцуулгаас,

- Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай харилцаж ажиллах бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд найман удаа оролцож, Улсын Их Хурлын баталсан хууль, тогтоолд дөрвөн удаа хориг тавьж, хууль, УИХ-ын шийдвэрийн гурван  төсөл санаачлан өргөн барьж, зургаан албан тушаалтныг томилох асуудлаар Улсын Их Хуралтай зөвшилцжээ.

-Ерөнхийлөгч Засгийн газартай харилцаж ажиллах бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар хоёр удаа зөвшилцөж, Засгийн газарт чиглэл өгөх болон бусад асуудлаар Засгийн газрын хуралдаанд тухайлсан санал оруулж, байр сууриа илэрхийлж ажилласан. - Шүүх эрх мэдлийн байгууллагатай харилцаж ажиллах бүрэн эрхийн хүрээнд зарлиг гарган, анхан шатны шүүхэд 1 шүүгчийг шинээр томилж, өндөр насны тэтгэвэрт гарсан, өөрөө хүсэлт гаргасан, нас барсан зэрэг шалтгаанаар 11 шүүгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, найман шүүгчийг өөрсдийнх нь хүсэлтээр шилжүүлэн томилсон. -Амжилт гаргах, шийдвэрлэвэл зохих асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж, 38 илгээлт хүргүүлжээ. -Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүний хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зургаан удаа хуралдуулж, 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 21 зөвлөмж, 13 тэмдэглэл гарган, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж, үүрэг даалгавар, чиглэл хүргүүлсэн байна. -Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд Батлан хамгаалах яам, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, сарын ажлын үр дүнгийн мэдээ, тайлантай танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллав.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01 дүгээр зарлигаар “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг баталж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт журмыг мөрдөж ажиллах, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгосон. - Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсыг гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлж, гадаад бодлого, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах чиглэлийг барьж ажиллав. - Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор Владивосток хотноо 2017 оны есдүгээр сарын 04-07-ны өдөр зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад урилгаар оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн. -Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чиндао хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 18 дугаар хуралдаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцсон. -Ерөнхийлөгч гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, суурин төлөөлөгч, Монгол Улсад айлчилсан болон ажилласан гадаад улсын төлөөлөгчдийг 100 гаруй удаагийн уулзалтаар хүлээн авчээ. -Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох асуудлыг шинээр эхлүүлэх, Монгол Улсаас хууль бусаар гадаадад гарсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авахад АНУ-ын дэмжлэгийг авах талаар тус улстай хамтын ажиллагааг эхлүүлсэн. - Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрхийн хүрээнд УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсаас гадаад улсад суугаа 2 элчин сайдыг эгүүлэн татаж, 4 элчин сайдыг томилсон. -Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичиг 26-г хүлээн авчээ. -Ерөнхийлөгчид хандан уучлал үзүүлэхийг хүссэн нийт 62 өргөдлийг хүлээн авч, хянан үзээд өргөдлийн шаардлага хангаагүй 21 өргөдлийг буцааж, бусад 41 өргөдлийг судалж байна. -Монгол Улсын иргэний харьяатаас гаргах тухай зарлигаар 543 иргэний хүсэлтийг, Монгол Улсын харьяат болгох тухай зарлигаар 3 хүний хүсэлтийг тус тус шийдвэрлэсэн. Бусад хүсэлтийг судалж байна. -Монгол хэлний тухай хуулийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллаж байна. -Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн 15 гишүүнийг 4 жилийн хугацаагаар томилсон гэлээ.  Эх сурвалж:www.polit.mn   
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 25 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 25 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 25 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 54 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09