Чуулган: Ерөнхийлөгч нэг жилийн ажлын тайлангаа танилцуулж байна

2019-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы  хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна.  Хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор гишүүд саналаа хэллээ.  Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Төрийн тэргүүний хийсэн ажлын тайланг танилцуулав. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх асуудалд оруулж ирэх талаар ярилцмаар байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэд өнөөдөр нутгийн өөрөө удирдах байгууллагад төлөөлөлгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Сонгуулийн шат шатны байгууллагын сонгууль маргаангүй болгох, шүүхийн маргаан үүсгэхгүй байх хууль эрх зүйн орчныг бий болгомоор байна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хууль болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж өгөөч. Засгийн газар энэ асуудал дээрээ нэгдсэн байр суурьтай болоод оруулж ирмээр байгаа юм. Тиймээс хойшлуулах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Орон нутагт ажиллаж, иргэдтэйгээ уулзаад ирлээ. Иргэд малын хулгай гаарсан, энэ төрлийн гэмт хэрэг хийсэн хүн 10 хоногийн албадан хөдөлмөр эрхлээд өнгөрч байна. Малын хулгай бол бүлэг гэмт хэрэг бий болоод байна. Тиймээс яаралтай Засгийн газар энэ асуудлаар зохицуулалт хийх ёстой. Мөн Эрүүл мэндийн сайд дөнгөж төгссөн эмч нарыг орон нутагт ажиллах шийдвэр гарсан нь орон нутгийн иргэд туршлагагүй эмч нарын туулай болмооргүй байна гэдгээ дамжууллаа. Улс төрийн хэрүүл хэрээс хэтэрлээ, одоо энэ асуудлаа зогсоож өгөөч гэж захиж байна. УИХ-ын гишүүн Я.Санжмятав: -Ер нь бол сар шинийн өмнө хэрүүлгүй, ажлаа хийх нь зөв байх. “Эрдэнэт”-ийн асуудлаар шүүхийн шийдвэрүүд гарсны дараа УИХ хэлэлцэх нь боломжгүй болов уу. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: -Сонгуулийн хуулиудыг өргөн барихад бэлэн болсон байгаа. Х.Нямбаатар гишүүний хэлсэн асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо анхааралдаа аваарай. УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан, тэд ойрын хугацаанд  энэ асуудлыг хэлэлцэх байх. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хойшлуулах горимын саналаар санал хурааж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эх сурвалж:www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 55 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 14 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 40 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 53 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09