Ургийн бичгээ сэргээн дэлгэрүүлэхийг уриалав

2019-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “Монголын ураг удам,уламжлалын холбоо”-ноос  монгол түмэндээ хандаж, XVII жарны шороон гахай жилээс эхлэн Цагаан сарыг  ураг удмын баяр болгон тэмдэглэж, ургийн бичгээ сэргээн  дэлгэрүүлэхэд уриаллаа. Нийгэмд үйлчлэх зорилготой  тус ТББ байгуулагдаад зургаан жил болж  байгаа.  Цөөхөн монголчуудынхаа  ураг удмыг цэвэр байлгах, төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийлгэх, гэр бүлийг ариун байлгах  зорилгоор  олон ажил санаачлан хэрэгжүүлж иржээ. Өнгөрсөн хугацаанд тэд  ургийн бичгийг сурталчлах, ургийн бичиг  хөтлөх заавар зөвлөмж өгөх, энэ чиглэлээр Баян-Өлгийгөөс бусад бүх  аймаг, сумд  салбар зөвлөл байгуулан  сургалт явуулсан байна. Тус холбооны Удирдах  зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүн  Л.Оюунчимэг  хэлэхдээ “ Засгийн газрын  2016 оны 261 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 257 дугаар тогтоолоор батлагдсан Ургийн бичиг хөтлөх журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний зөвлөгөөнийг улсын хэмжээнд 2017 онд манай ТББ санаачлан зохион  байгуулсан. 2019 оны эхэнд Удирдах зөвлөлийн  хурлаа хийж, төлөвлөгөөгөө шинэчлэн баталж ажлаа эхлүүлээд байна. Монголчууд VIII зуунаас хойш ургийн бичгийг хөтөлж ирсэн нандин уламжлалтай. Иргэд ургийн бичгийг үндэслэн төрөл ойртсон гэрлэлтээс  зайлсхийнэ. Эрүүл  саруул удамтай байх нь  монгол хүний хөгжилд оруулж байгаа үнэтэй  хувь  нэмэр  болно. Гэтэл өнөөдөр есөн үе бүү хэл, гурван үе дотроо гэрлэж  байгаа харамсалтай тохиолдлууд байна. Энэ нь цөөхөн хүн амтай монголчуудын хувьд аюулын харанга дэлдэж эхэллээ. Нөгөө талаас эртнээс нааш ураг удмаа, өвгөд дээдсээ хүндэлж ирсэн монголчуудын гэрийн хүмүүжил  алга болж байна. “Чи, би” гэлцэн  тэрслэн тэмцдэг явдал газар авчээ.Цаашлаад эгч дүүсийн хүүхдүүд биеэ биеэ  танихгүй шахам холдчихоод байна. Өнөөдөр монголчуудын үндэсний  тэмдэгт чанар нь үндэсний уламжлал, соёл, ураг удам, ихэс дээдсээ дээдэлсэн ёс заншлаа сэргээхэд чиглэх ёстой. Монголчууд XIII зуунаас хаврын тэргүүн сарын барс сарын шинийн 1-нд уулзалт золголт хийхдээ есөн үеэ мэдэхийн тулд хамгийн өндөр настныд цуглаж, уулзан золгохоос гадна ургийн бичгээ гаргаж ирэн тухайн удамд төрсөн шинэ хүнээ нэмж бичдэг уламжлалтай байсан.  Түүнийгээ дараа нь хамгийн өндөр настандаа  хадгалуулдаг  байсан. Цагаан сар бол ургийн баяр юм. Энэ жилийн Цагаан сараас эхлэн монголчууд санаж сэрэх хэрэгтэй. Баяр  тэмдэглэж байна гэж баахан идэх юм бэлдэн тэврэлдэж үнсэлдэхээс илүүтэй утга агуулгыг нь ойлгож, есөн үеэ мэдэхгүй байлаа гэхэд ядаж гурваас цааш зургаан үеэ хүн бүр, баг, сум, аймаг болгон тодруулан гаргаж, ургийн баяраа хийж хэвшицгээе. Удмаа мэдье, ургаа мэдье гэсэн ойлголтыг хөгжүүлье” хэмээн уриаллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.31 № 22, 23 (5989, 5990)  
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 28 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 28 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 28 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 15 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09