Идгаачойнзинлин дацан шашин урлагийн хандивын цэнгүүн хийнэ

2019-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацан сар шинийн баярын үеэр сүсэгтэн олонд зориулан Гурван гүрэм тэргүүтэй үлэмж тустай заслын ном, даллагуудыг хурахаар болжээ. Шашин урлагийн цэнгүүн хэлбэрээр зохион байгуулах номын хурлыг Шинийн 12 буюу ирэх сарын 16-ны 16:00 цагт “UB палас”-т хийхээр товлосон байна. Энэ үеэр Идгаачойнзинлин дацангийн бүх лам хуврагууд оролцох ба мэргэжлийн дуучид шашны холбогдолтой ая дуун өргөл барих ажээ. Буян номын хурлыг даган баясах, өргөл өргөх, хандив тусламжид халуун гараа сунгахын ач холбогдол нь цаглашгүй юм. Учир нь тус хуралд цугласан буяны өргөлийг Гандантэгчэнлин хийдийн хэрмэн дотор Идгаачойнзинлин дацанд буддын гүн ухааныг судалж, суралцаж байгаа олон бяцхан шавь, лам нарын номын өргөөг барьж цогцлооход зориулна. Идгаачойнзинлин дацангийн хувьд буддын гүн ухааны чиглэлээр гэвш, гавж бэлтгэж ирсэн уламжлалт сургууль бөгөөд 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед хаагдсаныг 1992 онд сэргээсэн байна. Өмнөх түүхийг сөхвөл анх Энэтхэгийн Цогт Наландарын хийдийн бандида нар гүн ухааны мэтгэлцээнийг гаргасны дагуу XV зууны үед Төвдийн гүн ухаантан Богд Зонхава, түүний шавь Жамъян цорж Дашбалдан, Жамчэн цорж Шагжаан Иш нар таван ботийн гүн ухааныг судлах Сэра, Брайбун, Гандан хийдийг үндэслэн байгуулсан гэдэг. Үүнээс үүдэн Төвөдийн Сэра, Брайбун, Гандан гэх гурван хийдийн гүн ухаан сургалтын уламжлалаар Сэржэвзүнба, Гүнчин Жамъяншадвидорж, Ванчэнсодномдагва нарын игчаа сурах бичгүүдээр сургалтаа явуулдаг дацангууд Монголд байгуулагджээ. Түмэн гэлэн гэцүлийг хуруулахад шинэ том хурлын дуган хэрэгтэй болсон учир VIII Богд 1909 онд зарлиг гарган түмэн хуврагийн шинэ дуганыг байгуулах зарлигийг гаргаснаар 1910 онд Дүлтимзансрүн-Идгаачойнзинлин хэмээх дацанг барьсан нь  Их хүрээнд буддын гүн ухааны сургалттай дацангууд нь “Их хүрээ Гандангийн гурван их сургууль” хэмээн алдаршсан түүхтэй. [caption id="attachment_55297" align="aligncenter" width="850"] 108 ламын дотуур байрны барилгын ажлын 50 хувийн хөрөнгө оруулалтыг Зопа Ренбүчи багш гаднаас оруулж гүйцэтгүүлээд байгаа бол тус дацангийнхан барилгын компаниас зээл хийж гадна талын ажлыг нь нэлээд урагшлуулжээ.[/caption] Идгаачойнзинлин дацан 1995 оноос өнөөдрийг хүртэл 200 гаруй хуврагийг буддын гүн ухаанд сургаж бэлтгэжээ. Буддын гүн ухааны таван үндсэн ботийг судлахад 14-15 жилийн хугацаа шаардагддаг. Энэ сургалтыг Монголдоо явуулахад боловсон хүчин, сургалтын бааз, байр, сууцны хувьд боломжгүй тул Идгаачойнзинлин дацан суралцагчдыг 1-2 жил бэлдээд Энэтхэгт сургахаар явуулдаг. Өдгөө тэнд 70 гаруй хүүхэд гүнзгийрүүлсэн сургалтад сурч байна. Өнөөдөр Монголын ард түмний уламжлалт ёс заншил, өв уламжлал, ёс суртахууныг тээж яваа, хойч үед өвлүүлж байгаа газар нь Монголын бурхан шашинтны төв, түүний харъяа голлох гурван дацангийн нэг Идгаачойнзинлин дацан юм. Тэгвэл өдгөө тэдний өмнө тулгамдаж буй асуудал нь 108 ламын дотуур байрны барилгыг дуусгаж ашиглалтад оруулах гэдгийг тус дацангийн шунлайв лам Д.Жаргалсайхан ярьсан. Барилгын ажлын 50 хувийн хөрөнгө оруулалтыг Зопа Ренбүчи багш гаднаас оруулж гүйцэтгүүлээд байгаа бол тус дацангийнхан барилгын компаниас зээл хийж гадна талын ажлыг нь нэлээд урагшлуулжээ. Энэ ажлаа гүйцээх зорилгоор хандив буяны ажлууд зохион байгуулж байгаагийн нэг нь “UB палас”-т хийхээр төлөвлөөд буй буян номын хурал юм байна. Аливаа шашин сайн сайханд хүмүүсийг уриалдаг. Буддын шашин ч ялгаагүй. Дээр нь ёс заншлаа сэргээн авч явах, хойч үедээ сурталчлан өвлүүлэх, энэ чиглэлээр боловсролтой болгоход шашны үүрэг их бөгөөд энэ нь хүүхэд, залуусыг өв тэгш хүмүүжилтэй болгоход ихээхэн нөлөөтэй юм. Энэ үүднээс суралцагчдын орчин нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах, Энэтхэгт суралцаад эх орондоо ирж байгаа хүүхдүүдийг ч байр сууцтай байлгахад тус дацангийн зүгээс анхаарч байгаа нь энэ юм. Иймд буяны хандив цуглуулах хурал номыг даган баясахыг уриаллаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.31 № 22, 23 (5989, 5990)
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 14 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 40 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 53 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09