“Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болдын хэлсэн онцлох 10 эшлэл

2019-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн зочноор оролцсон үндэсний үйлдвэрлэгч “Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болдын хөгжлийн гарцын талаар хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-Манай улс хөдөө аж ахуйн орон мөртлөө хэрэглэж байгаа хүнснийхээ ихэнхийг импортолдог. Ингэж хүнсээ гаднаас авна гэдэг нь  улс орны хөгжил, иргэдийн идэж байгаа хоол хүнс, эрүүл мэндийн баталгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Тиймээс яалт ч үгүй дүгнэлт хийх шаардлагатай.


-Урьд нь уламжлалт мал аж ахуйгаар болоод байсан ч өнөө цагт хөгжил дэвшлээ дагаад зайлшгүй өөрчлөгдөж байна. Хэдийгээр уламжлалт мал аж ахуй буруу биш ч үүнийг бизнес болгохын тулд дэлхий нийтийн жишиг рүү орохоос аргагүй. Уламжлалт мал аж ахуйгаар зөвхөн хүнсний хэрэгцээгээ хангаад явж болох ч бүтээгдэхүүн болгож зах зээлд борлуулахад хангалттай биш юм.


-Эрчимжсэн мал аж ахуйн хувьд цэвэр үүлдэр, тохилог байртай фермерийн аж ахуй, сайн чанарын тэжээл гэсэн тулгын гурван чулуу бүрэлдэж байж хөгжлийн талаар ярина. Үүний тулд цэвэр үүлдрийн малтай болох ёстой. Хоёрдугаарт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд фермерийн зохион байгуулалтад оруулахгүй бол бэлчээрийн мал аж ахуй эдийн засгийн хувьд үр ашиг, ач холбогдолгүй. Фермерийн аж ахуйн хувьд хамгийн эхлээд малд тохирсон тохилог байр, орчныг нь бүрдүүлэх ёстой. Үүний дараа сайн чанарын тэжээлээр тэжээж үр ашиг авах талаар ярина.


-Төр татаас олгохоос илүү бодлого нь тодорхой, тогтвортой байх хамгийн чухал. Тухайлбал, шувууны аж ахуй эрхлэгчид төрөөс хөнгөлөлттэй зээл тусламж хүсэхгүй байж болно. Харин өндөг үйлдвэрлэл, тахианы махны импортын бодлого ямар байх вэ гэдэг тодорхой байх ёстой. Монгол Улс хүнсээ импортолдог орон байх юм уу, эсвэл дотоодын эх үүсвэрээрээ хангадаг орон байх уу гэдгийг маш тодорхой болгож, нээлттэй зарлах ёстой. Мөн гаргасан бодлого нь өөрчлөгддөггүй, урт хугацаандаа тогтвортой байх нь бизнес эрхлэгчдэд үзүүлж буй хамгийн том дэмжлэг. Ингэж чадвал зоригтой хөрөнгө оруулж богино хугацаанд дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар өндөгнийхөө 50 хувийг, тахианы махны 90 хувийг импортолж байна.


-Төр алсын хараагүй байгаа учраас бүх хөрөнгөө барьцаалаад банкнаас зээл авч үйлдвэрээ өргөтгөж чадахгүй, эрсдэлээс айж эргэлзэж байна. Импортоос дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах бодлого байхгүйгээс Хятад, Оросын зах зээлтэй өрсөлдөж чадахгүй байна. Татаас дэмжлэгээс илүү зөв бодлого эрүүл өрсөлдөөнийг бий болгоно.


-Бизнес эрхлэгчид зах зээл дээрээс арчигдахгүйн тулд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамгийн сайнаараа ажиллахаас өөр сонголтгүй. Гэтэл хилийн цаана байгаа зүйлийг төрийн байгууллага ч хянахад учир дутагдалтай. Тээвэрлэлт, хадгалалтаас эхлээд наад захын асуудалд баталгаа гаргах хэцүү. Импортыг багасгаснаар дотоодын үйлдвэрлэлийн үнэ  бага зэрэг нэмэгдэж мэдэх ч дотоодод цэвэр өрсөлдөөн бий болж урт хугацаандаа эрүүлжиж, үнэ буурна.


-ОХУ төрийн бодлогоор импортоо багасгасан. Шувуу, мах, тахиа, сүүний аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг сүүлийн таван жилд маш сайн дэмжихийн зэрэгцээ  30 хүртэлх хувийн татаас олгосон салбарууд ч бий.Үүний үр дүнд тус улс түүхэнд байгаагүй их хэмжээний ургац авч байна. Манай улс санхүүгийн хувьд ОХУ шиг дэмжлэг өгч чадахгүй учраас бодлого нь тодорхой, тогтвортой байх хэрэгтэй.  Бодлого тодорхой болчихвол хөрөнгө оруулалт босгох нь бизнесийнхний асуудал.


-Манай улс импортлогч. Ард түмэн нь хэрэглэгч мөртлөө бүтээдэг үндэстэн биш. Гэтэл экспорт бага, хүнс, барааны үнэ байнга өсдөгөөс дундаж давхарга хангалттай сайн өсч чадахгүй дүр зураг байсаар л байна. Үүнийг арилгах гарц нь дотоодод үйлдвэрлэл явуулж байгаа компаниуд өмчлөлөө задалж олон нийтийнх болж, нэгнээ дэмждэг систем рүү ороосой.


 -Манайх нүүрс, зэс, алт, ноолуур гээд маш бага зүйлсийг зарж ам.доллар олдог ч буцаагаад л гадагш нь “алдчихдаг”. Энэ байдлыг өөрчлөхийн тулд компаниуд нээлттэй болж нэгнээ дэмжиж байж бүтээгч ард түмэн, үйлдвэрлэгч улс болно. Мөнгөнөөс илүү олон нийт манай компанийн хувьцаа эзэмшигч болж, өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болох нь хамгийн том ач холбогдол, өгөөж юм. Зүгээр л дотооддоо үйлдвэрлэсэн чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байя. Хамжаад хийвэл гадагшаа гарч  байгаа мөнгөний урсгал багасах юм.


-Мэдээж компани бүр олон нийтийнх болж чадах уу гэдэг өөрсдийнх нь сонголтоос гадна санхүүгийн зөрчил, өмчийн маргаангүй гээд төрийн зүгээс тодорхой шалгууртай. Тиймээс хувьцаат компани болохын тулд бэлтгэл маш сайн хийх хэрэгтэй. Хязгаарлагдмал буюу хаалттай компаниас илүү нээлттэй болсноор  хариуцлага нэмэгдэнэ. Хувийн компанийнхаа хөрөнгийг дураараа өөрсдийнхөө үзэмжээр зарцуулдаг  байсан бол нээлттэй болж олон түмний өмч болсноор илүү хариуцлагатай,ил тод нээлттэй, хяналттай, зорилго төлөвлөгөөний дагуу ажилладаг болно. Ингэснээр компанийн үнэ цэнэ ч  сайжирна. Мөн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж хувьцааны үнийг бууруулахгүйн тулд сайн ажиллахаас аргагүй.

  Эх сурвалж: www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 10 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 10 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 10 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 39 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 57 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 5 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 23 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 36 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09