Сэлэнгэ аймгийн өрх бүр үйлдвэрлэгч болно

2019-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Улирч буй жилээ амжилт бүтээл, олз омгоор арвин үдэж, нохой жилийн өвлийг өнтэй давж буй сэлэнгэчүүд уламжлал ёсоор аймгийн хөгжлийн “зураг”, ажлын төлөвлөгөөгөө ярилцаж батлав. Юуны өмнө аймгийн удирдлагын баг 2019 оныг бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх бүтээлч жил болгосноо “Удирдах ажилтны” зөвлөгөөний үеэр тэмдэглэлээ.

Ш.Оргил: Уул уурхайг шүтэхээс илүү тэднээс дэмжлэг туслалцаа авч  өрх бүр ажилтай, орлоготой үйлдвэрлэгч болно

  Сэлэнгэ аймаг 2018 оныг ажлын ололт амжилтаар дүүрэн үдсэн ч алдаа дутагдлаа марталгүй  шүүн тунгааж, ажил хэрэгч шүүмжлэлийг хүлээж авсан нь энэ удаагийн “Удирдах ажилтны” зөвлөгөөний ач холбогдлыг тодорхойлж байв. Түүнчлэн сэлэнгэчүүд аймгийнхаа хөгжилд үргэлж шинийг эрэлхийлж байдгийн нэг тод жишээ нь аймгийн удирдах ажилтнуудад Засгийн газрын яам, агентлагийн дэд сайд, газрын дарга нар буюу мэргэжлийн хүмүүс “хичээл зааж”, алдаа дутагдлыг нь хэлж залруулсан нь зөвлөгөөний бүтээмжийг улам нэмэгдүүлсэн гэж хэлж болно. “2019 онд хамтран ажиллая, манай удирдах ажилтнуудад зөвлөгөө өгөөч, болж бүтэхгүйг нь хэлж тайлбарлаж өгөөч” гэсэн анхны хүсэлт, албан бичгийг Сэлэнгэ аймаг ирүүлсэн гэдгийг яам, тамгын газар, агентлагуудын төлөөлөл онцолсон нь яахын аргагүй шинэ санаачлага, бүтээлч ажлын эхлэл гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэлж сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байсан юм. Төрийн агентлаг, яамдын төлөөлөл салбарын онцлог, шинээр хэрэгжиж буй хууль журмын талаар мэдээлэл өгөхөөс гадна салбар тус бүрт Сэлэнгэ аймаг юунд анхаарах, хэрхэн ажиллавал үр өгөөжтэйг хэлж тайлбарласан юм. Тухайлбал, АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш “Сэлэнгэ аймаг ил тод байдалд анхаарах шаардлагатай. Авлигын эсрэг дотоод хяналт сул байна. Удирдлагын төвшинд авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл сул байдал ажиглагдсан учраас ач холбогдол өгч ажиллая. Аливаа шийдвэрийн шалгуур үндэслэл тодорхойгүйгээс янз бүрийн байдлаар дураараа төлбөр хураамж авдаг. Мөн ашиг сонирхлын зөрчлийг АТГ-т хянуулахгүйгээр төрийн албанд томилдог зөрчил дутагдал аймгуудад их гардаг ч Сэлэнгэ аймагт ийм зөрчил байхгүй” гэсэн юм. Энэ мэтээр Эрүүл мэнд,  Гадаад харилцаа, БОАЖЯ,  БСШУСЯ, Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл аймгийн удирдах ажилтнуудтай санал бодлоо солилцон, цаашид хэрхэн хамтран ажиллах боломж, анхаарах асуудлуудаа ярилцсан юм. Төрийн байгууллагуудад урилга хүргүүлснийхээ давуу талыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа “Удирдах ажилтны зөвлөгөөнөө аль болох онцлог, үр дүнтэй зохион байгуулахыг хичээдэг. Энэ жил яам, агентлагийн төлөөллийг оролцуулж Монгол Улсын Засгийн газар, салбарын яамдын бодлого, чиглэлийг танилцуулахыг зорьсон. Хоёрдугаарт, яам, агентлаг болон орон нутгийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэх гээд олон ажлыг нэг дор амжуулахыг хичээж зургаан яам, гурван агентлагийн төлөөллийг урьж ирүүлэн сургалт, зөвлөгөө авлаа. Шууд аваад ажилдаа хэрэгжүүлж болохуйц чухал зөвлөмжүүдийг өгч байна. Удирдах ажилтан юун дээр алдаа гаргадаг, шийдвэр гаргахдаа юуг анхаарах, хууль журмаа улам гүнзгийрүүлж судлах зэргээр нарийн мэдээлэл өглөө. Тухайлбал, төрийн өмч ашиглалтыг хэрхэн сайжруулах, орон нутгийн өмчийн үйлдвэрийн газрууд яаж ашигтай ажиллах вэ гэсэн чухал асуудлыг хөндлөө” гэсэн юм. Түүнчлэн “Төрийн албан хаагчийн манлайлал ба ёс зүй” илтгэлийг МУИС-ийн багш, докторант М.Нармандах, “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар танилцууллаа. Энэ үеэр аймгийн хөгжлийн бодлогын талаар Засаг дарга Ш.Оргил “Энэ оныг өрхийн аж ахуйг дэмжих жил болгосон. Уул уурхайг шүтэхээс илүү тэднээс дэмжлэг туслалцаа авч  өрх бүр ажилтай, орлоготой үйлдвэрлэгч болно. Ингэж байж ажлын байр нэмэгдэнэ. Мөн хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн иргэд хүнсний ногоогоо өөрсдөө тариалж савлаж бэлэн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдийн гар дээр хүргэхийг зорьж байна. Наад зах нь ногоогоо хадгалах зоорьтой болох шаардлагатай. Энэ болгоныг аймаг орон нутгаас бодлогоор дэмжинэ. Заавал хөрөнгө мөнгө шаардахгүйгээр олон ажил хийж болдгийг эхнээсээ харуулаад, үр дүнг нь үзэж байна. Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлэхийн төлөө ажиллана. Таван айл нийлээд өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж бий. Аймгийн удирдлагын хувьд өрхийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг урт хугацаандаа тууштай дэмжинэ. Анхнаасаа ч дэмжиж ирсэн. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр энэ тухай саналаа хэлж холбогдох яам, тамгын газартай ярилцаж байна. Гэхдээ аливаа дэмжлэг, зээл тусламж бүгд шилэн байх ёстой гэсэн зарчмыг баримтална” гэлээ.  

Аварга хамт олон, шилдэг сум, байгууллагыг шагнав

Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг даргаас агентлагийн дарга, сумын Засаг дарга нар, ойн анги, ОНӨААТҮГ, нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагын удирдлагуудтай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, 2019 онд баримталж ажиллах бодлого, зорилтыг тодорхойлж, чиглэл өгөх, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Мөн энэ үеэр ажил, үйлсээрээ манлайлсан салбарын аварга хамт олонд шагнал гардуулж, хөгжлийн үзүүлэлтээр манлайлсан шилдэг сум, байгууллагыг урамшуулсан юм. Шилдэг сумаар Орхонтуул шалгарсан бол Сайхан, Шаамар, Жавхлант, Мандал сум удааллаа.  Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга Ш.Оргил төрийн ажил үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулахад төр захиргааны байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, төр төсвийн байгууллагын ажилтан албан хаагч бүр цаг ашиглалт, ажлын бүтээмж, харилцаа хандлагадаа онцгой анхаарахыг тодотгосон юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.30 № 21 (5988)    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 10 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 10 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 10 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 39 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 57 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 5 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 23 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 36 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09