Эмма Стоун: 20 насандаа эргэж очихыг хүсч байна

2019-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД “Зомбилэнд”, “Үйлчлэгч эмэгтэй” кинонд тоглосон. Энэ жилийн  “Оскар” кино наадмын шилдэг киноны төрөлд өрсөлдөж байгаа АНУ-ын жүжигчин Эмма Стоуны “Fotogramas.es” цахим хуудаст өгсөн ярилцлагыг хүргэе. -“Фаворита” киноны Абигайль шиг хэцүү эмэгтэйг олоход хэцүү байх? -Гурван хэцүү зан араншинтай эмэгтэй  нэг кинонд тоглосон. Рэйчел, Оливиятай тоглоно гэдэг зүүд шиг байсан шүү.  Кино зураг авалтын үеэр биднээс энэ киноны хамгийн хорон санаатай нь хэн бэ гэж асуусан. Асуултад хариулаагүй. Учир нь бидний бүтээсэн дүрийн хэн ч муу эсвэл сайн биш. Абигайль эрх мэдлээ өршөөл үзүүлэхгүйгээр  хэрэгжүүлж чаддаг ч бид түүний уйлахыг киноноос харна. Тэрээр гуйланчлалаас зугтахын тулд сэтгэл хөдлөлөө дарж сурах шаардлагатай болдог. Хэдийгээр түүний  амьдрал, хайр дурлал үргэлж аюул дунд байсаар ирсэн ч сэтгэлийн гүндээ хайрлаж чадах нэгэн хэвээрээ байдаг. Гэвч хүмүүсийн зэрлэг араншин түүнийг юу ч болж байсан тоодоггүй хэн нэгэнтэй гэрлэх, сонирхол татдаггүй хүмүүстэй унтахад хүргэдэг. -Абигайль шавар шавхайгаар мөлхөж, тулалдаанд оролцдог. Киноны зураг авалт ямар байсан бэ? -Их эрчимтэй байсан. Киноны зохиолыг  унших нэг өөр хэрэг. Чиний бүтээж байгаа хүн тэрэгнээс унах, өөрөө унаснаар хамраа гэмтээх, хавцал жалганаас үсрэх үзэгдлийг уншиж болно. Гэхдээ энэ нь бодит байдалд өөр байдаг.  Харин тэр үеийн эмэгтэйчүүдийн дотуураа өмсдөг  байсан бэлхүүсэвч өмсөх... Би хэзээ ч үүнийг өмсч байгаагүй. -Ямар байсан бэ? -Аймшигтай. Зураг авалтын эхний сард надад амьсгалахад их хэцүү байсан. Дараа нь миний махбодь энэ өмсгөлд дасан зохиц­сон доо. Би энэ өмсгөлийг өмсөх шиг төстэй  тамлалыг эмэгтэйчүүд удаан хугацаагаар тэвчиж байсан гэ­дэгт итгэж чаддаггүй. Харин миний хувьд энэ өмсгөл хаант улсын газар нутгаасаа гардаггүй эмэг­тэйн дүрд хувирахад тусалсан. Мөн англи жүжигчдээр дүүрэн киноны зураг авалтад оролцсон цорын ганц эмэгтэй жүжигчин нь би байсан нь миний гайхлыг төрүүлсэн шүү. Түүхэн цуст үзэгдлийг харуулсан хэсэгт англи жүжигчид тоглосон. Учир нь энэ миний хийх ажил биш байсан. Гэхдээ энэ нь сорилтын нэг хэсэг болж байсан. -30 нас хүрснээ хэрхэн хүлээж авав? -Баяртайгаар. Гэхдээ би 20 насан­даа эргэж очихыг хүсч байна. Тэр үед би их зүйлийг сурснаас гадна надад гайхамшигтай зүйл их тохиолдож байсан. Гэхдээ 20 нас бол солиорол. Өөрийгөө яг жинхэнээр нь таниагүй, ирээдүйгээ судалж байх үе юм. -Та өөрийгөө хэрхэн олсон бэ? -Эмчилгээ хийлгэж, найз нартайгаа их ярилцсан. Хамгийн хүнд хэцүү үед би хэн болж хувирснаа өөрөө ч ойлгохгүй байгаагаа мэдэрсэн. Энэ явдал намайг 25 настай, их ажилладаг байх үеэр тохиолдсон юм. Тэр жил ямар ч кино зураг авалтад оролцоогүй. Учир нь тэгэх шаардлагатай байсан. Ингэснээр би хайрладаг хүмүүстээ зав гаргаж, амьдралаа цэгцэлж, тэнцвэржүүлсэн. -Тэгвэл өнөөдрийн Эмма Стоуныг юу гэж тодорхойлох вэ? -Би тайван байна. Шинэ адал явдлаар амьдрах сайхан юм. Гэхдээ өөрийн таньж мэдэх газарт аюулгүй байдлаа хангасан орчныг бий болгох шаардлагатай. Энэ бүхэн намайг тэсвэр хатуужилтай хүн болгосон байна. Би гайхамшигтай олон сайхан зүйлсийн дунд амьдарч байна. Гэхдээ эцэст нь харж байхад амьдрал бол хэцүү, сайн сайхан бүхнээс бүтсэн амьдралын нийлбэр юм. -Таны амьдралын хамгийн сайхан, хүнд үе хэзээ байсан бэ? - Миний амьдралын хамгийн сайхан үе бол найз нөхдийн харилцаагаа бэхжүүлсэн үе байсан. Тухайлбал, найз нөхөдтэйгөө өөрийгөө ойрхон байгааг мэдрэх. Энэ бол миний хувьд их чухал зүйл. Мөн хамгийн муу нь зугаа цэнгэлийг их хүсдэггүй. Гэр бүлтэй холбоотой сэдэв бол аймшигтай биш. Заримдаа өөрчлөлт түүнд бэлэн биш байхад болдог. Ялангуяа, бүгд зэрэг тохиолдоход... Өмнө нь энэ нөхцөл байдлыг зохицуулах аргыг эзэмшээгүй байсан. Одоо бол эзэмшсэн. -Холливудад эмэгтэйчүүд эрх тэгш байдал, өөрийн өмчийг шаардаж байна. Энэ танд ямар санагдаж байна вэ? -Бидэнд манай орны Засгийн газар  үнэндээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөө санаа зовдоггүй гэсэн мэдрэмж төрдөг. Миний хувьд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө 1960 оноос тэмцэж байгааг харуулсан “Хүйсийн тулалдаан” киноны зураг авалтын үеэр Билли Жинг Кингтэй танилцсан нь их урам өгсөн. Тэр надад “Энэ тэмцэлд оролцоод 45 жил болж байна. Ямар ч шинэ юм алга. Сайн нь гэвэл энэ тэмцэлд илүү олон хүн нэгдэхээс гадна энэ талаар сонсоход бэлэн байгаа явдал” гэж хэлсэн юм. -Гэхдээ эрэгтэй найруулагчаас эмэгтэй найруулагч цөөн байсаар байна? -Тиймээ. Бидэнд удирдаж байгаа илүү олон эмэгтэй хэрэгтэй байна. Үүний тулд энэ эмэгтэйчүүд тэдний төслийг хэрэгжүүлэхэд их хэмжээний санхүүжилт зайлшгүй чухал. Хувь хүний хувьд тэдэнд тусалж чадахын тулд эмэгтэйчүүдийн удирдсан төслийг санхүүжүүлэхийг улам сонирхож байна.  Мөн найруулагч Грета Гэрвиг найруулагчаар нь ажиллах шинэ кинонд тоглохоор төлөвлөсөн. Гэвч ажил их байгаа учраас чадахгүй болж байна.  Грета Гэрвиг өөрөө зохиолыг нь бичсэн гайхамшигтай кино болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.30 № 21 (5988)    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 8 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 8 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 8 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 36 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 55 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 2 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 21 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09