С.САРУУЛ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар Шүүхийн архивын хураамжийн хэмжээг шинэчлэн баталж, ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр болжээ. Энэ тушаалаар шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх болон тендертэй холбоотой лавлагаа, тодорхойлолтын хураамжийн хэмжээнд өөрчлөлт орсон бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шинэчлэн баталсан хураамжийн хэмжээгээр шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.
Эх сурвалж: www.polit.mn
