С.САРУУЛ
АТГ-ын шалгалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нар их хэмжээний хөрөнгөө мэдүүлээгүй нь илрээд байгаа юм. Тиймээс хууль журмын дагуу тэднийг ажлаас нь халах албан бичгийг хүргүүлсэн ч цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тиймээс АТГ дахин албан бичиг хүргүүлсэн бөгөөд өнөөдөр /2019.01.29/ Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг ажлаас нь чөлөөлснөө мэдэгджээ.
Эх сурвалж: www.polit.mn