Д.Урианхайн 10 боть нохой жилийн тэргүүн ном боллоо

2019-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ "Нохой жилийн тэргүүн ном" шалгаруулах  хүндэтгэлийн ёслол Монголын Үндэсний номын санд боллоо. “МNС”  телевизийн санаачилсан энэхүү шалгаруулалт нохой жилийн шилдгийн шилдэг номоор Д.Урианхайн 10 ботийг  нэрлэжээ. Тэргүүн номын шагнал хүртсэн Д.Урианхайн 10 боть нь 2022 он хүртэл хэвлэгдэх 27 ботийн эхнийх нь юм.  10 ботид түүний философи, улс төрийн өгүүлэл, нийтлэлүүд ороогүй, зөвхөн утга зохиолын төрлийн 40 гаруй бүтээл дээжлэгджээ. Түүнчлэн Төрийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржийн "Шувууг сулла" ном шилдгээр нэрлэгдэв. Энэ нь    түүний анхны үргэлжилсэн үгийн зохиолоос бүрдсэнээс гадна өгүүллэг, бичил өгүүллэг, эссэ, жүжгийн зохиол нь багтсанаар  өвөрмөц бүтээлд  үнэлэгдсэн байна. Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн "Санкара" эссэ роман  баримтат намтарчилсан хэлбэрээр бичигдсэн бөгөөд  шилдэг номд багтлаа. Орчуулгын бүтээлээс япон хэлний орчуулагч, судлаач  О.Жаргалсайханы "Хайрын ааш" шигшмэл өгүүллэгийн ном шилдгээр шалгарчээ. Шүүмж судлалын бүтээлүүдээс Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Д.Төмөртогоогийн "Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь" ном шалгарчээ. Хэвлэлийн газруудаас  "Нэпко" шилдгээр шалгарсан бөгөөд  2018 онд хэвлэсэн "Монголын түүх" дөрвөн  боть, Бямбын Ринчен таван  боть, "Дэлхийн түүхийн альманах", "Бизнесийн философи", "Цэгцтэй сэтгэх урлаг", "Эмсгүй эрс" зэрэг бүтээл хэвлэснээр нь шилдгээр шалгаруулсан байна. Шилдэг номыг шалгаруулах ёслолд МЗЭ, Үндэсний номын сан хамтран оролцлоо. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 7 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 7 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 7 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 36 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 54 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 2 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 20 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 33 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09