М.Энхболд: Би МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтар түүхтэй хүн шүү

2019-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын дарга М.Энхболдын чуулганы индэр дээрээс хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна. -УИХ бүрэн эрхийнхээ дагуу энэ хуулийг баталж, би хуулийн дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр тохиож байна гэж би харж байгаа.Дахин энэ хуулийн заалтыг ашиглаж, хэн нэгэн даргыг чөлөөлөхгүй байх гэж найдаж байна. -Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааг сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж би ам бардам хэлнэ. Өмнөх парламентаас бид илүү байсан. Эдийн засгийн уналтад орсон үед ажлаа эхэлж байсан. -Бид төрийн албыг шинэчлэх талаар хуулийг баталж, үүнийг дагалдах журмуудыг баталж байгаа. Дадлагатай туршлагатай хүмүүс төрийн албанд ахиж дэвшдэг чухал хууль батлагдсан. -Улс орны өмнө тулгамдаж байгаа иргэдийг бухимдуулж байгаа олон асуудалд анхаарал тавьж байсан. Иргэдийн амьдрах нөхцөл амаргүй байгаа учраас ярьж, шүүмжилж байгаа асуудлыг зөв зүйтэйгээр ойлгож байгаа. Харин би өнөөдөр жагсаал цуглааныг зохион байгуулсан залуустаа хандаж үг хэлмээр байна. -20 жилд болсон бүх муу муухайг нэг хүнд нааж, харлуулж болдгийг та бүхэн харууллаа. Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бүх асуудлыг шийдвэрлэж байна гэж харуулахад намайг харлуулах хэрэгтэй байсан юм болов уу. -Над руу хар будаг их цацсан. Би тэр их хар будгийг цагийн эрхэнд, нар салхины аясаар хагдран алга болно гэж найдаж байна. Миний хийсэн бүтээснийг ард түмэн ойлгох цаг ирнэ гэж найдаж байна. -Надад эцэг эхээс олгосон хүмүүжил, энэ төрөөс олж авсан хатуужил бий. Харин эхнэр хүүхдүүдэд минь хандаж жагсаал хүртэл зохион байгуулсан явдал боллоо. Би тэр үед жагсаал зохион байгуулсан хүмүүсийн өмнөөс гэр бүлийнхнээсээ уучлал гуймаар болж байсан. -Би МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтар түүхтэй хүн шүү. -13 жилийн өмнө МАНАН-гүй Засгийн газарт миний оруулж байсан хүмүүс энэ сарын 25-нд намайг огцруулахаар гарын үсэг зурсанд харамсаж байна. -Намайг УИХ-ын даргад, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад хэн ч намайг МАНАН-гийн толгойлогч гэж хэлж байгаагүй. Хүмүүс ийм хурдан өөрчлөгдөж байна. Эх сурвалж:www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 9 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 9 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 9 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 37 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 56 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 3 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 22 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 35 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09