Ч.ГАНТУЛГА
“Universe best songs” наадмын 2010 оны шилдэг оролцогч, “Яг түүн шиг” шоуны ялагч, дуучин П.Баярцэнгэл анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэрээр гэгээн хайрын өдрийн өмнөх буюу ирэх сарын 13-нд “Санахдаа” тоглолтоо бүх хосууддаа зориулах аж. Энэ үдэш зөвхөн хайрын дуунууд эгшиглэж, амьдрал аз жаргалын тухай өгүүлэх гэнэ. П.Баярцэнгэл цахим хуудастаа “Ирэх сард анхны бие даасан тоглолтоо хийнэ. Хөгжим хэмээх их урлагт сэтгэл зүрхээ өгөөд хэдийнэ 20 гаруй жил болжээ. Хүний амьдралын олон нугачаан дунд жаргал, зовлон, баяр, гунигт хөгжим л миний хажууд байдаг” хэмээн бичжээ.
Эх сурвалж: www.polit.mn