Протокол: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудалд байнгын хорооны гишүүдийн санал тэнцлээ

2019-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн санал тэнцлээ.   Энэ удаа нууцаар санал хурааж 8:8 харьцаатай тэнцсэн байна.  Нэг саналын хуудас хоосон байсан юм.   Байнгын хорооны  хурлын үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.   УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын даргыг гагцхүү хуульд заасан үндэслэлээр огцруулна гэсэн байдаг. УИХ-ын даргыг огцруулах шаардлага хуулийн дагуу гэж үзэж байна уу, эсвэл хууль батлагдсан болохоор хуулийн дагуу гэж үзэж байна уу? М.Энхболдыг Эрдэнэтийн 49 хувьтай холбоо гэж байна. Энэ талаар тайлбар өгнө үү? УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Бид хуульд заасан үндэслэлээр "өөрөө чөлөөлөгдөх үндэслэлтэй" гэж үзсэн. Харин УИХ-ын дарга өөрөө чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзсэн. Тиймээс ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцээд, хууль санаачлах ёстой гэж М.Энхболд дарга үзээд, хууль санаачилж баталсан. "Эрдэнэт"-ийн 49 хувийн тухайд Сингапурын компанид шилжвэл ноцтой асуудал үүснэ. Үүнээс бид хамтдаа сэрэмжлэх хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболд: Сүүлийн өдрүүдэд "Эрдэнэт"-ийн 49 хувийг надтай холбож байна.  Шөнө орой манай орон гэрээр очиж уулзсан гэж ор үндэсгүй зүйл ярьж, шударга бус, гүжирдэх явдлыг би туйлын зарчимгүй хэрэг гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Аливаа нэг асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тогтоолын төсөл дээр ойлгомжгүй зүйл байна. Энэ нь парламентын дархлаатай холбоотой. УИХ бол Үндсэн хуулиараа төрийн эрх барих дээд байгууллага. Хамгийн тогтвортой ажиллах ёстой. Өнөөдөр УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл орж ирж байна. Орж ирж байгаа хуулийн төсөл бүрхэг санаатай. Гишүүдийн олонх нь дэмжвэл УИХ-ын дарга сайн муу хамаагүй огцруулах жишиг руу орж байна. Хувь хүнийг огцруулахаар бол ямар нэг учир шалтгаан, үндэслэл байх хэрэгтэй. Харамсалтай нь энэ алга. Дараагийн УИХ-ын дарга томилогдоход олонх гарын үсэг зурахад л дахин чөлөөлөгдөнө. Маш буруу жишиг тогтлоо. Дараагийн хүнд энэ хуулийн заалт хэрхэн тусах вэ? Жилд нэг удаа УИХ-ын даргаа авч хаяад байх юмуу? Энэ асуудлаар байнгын хорооны даргын байр суурийг сонсмоор байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж байна гэжээ. Албан ёс гэдэг нь юу юм бэ? Ардын намынханд харамсаж байна. Өнөөдөр УИХ-ын даргын асуудал ярьж байхад О.Баасанхүү бид хоёроос өөр үг хэлэх хүн алга.  Бүгд бүлх залгисан. Парламентынхаа хувь заяаны тухай ярьж байж ийм арчаагүй байж болохгүй. Парламентын түүхэнд хар толбо үлдээсэн хариуцлагаа өөрсдөө хүлээгээрэй. Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлтийг 11.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  хэлэлцэхээр товлоод байна. Эх сурвалж:www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 10 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 10 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 10 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 38 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 57 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 4 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 23 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 36 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09