Ч.ГАНТУЛГА
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Хотын үлгэрүүд” номд орсон “Ярилцлага” зохиол театрын тайзнаа амилах нь ээ. Жүжгийн найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллах бөгөөд ирэх сарын 27-нд үзэгчдийн хүртээл болох юм байна. Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиолуудаас эмэгтэй хүний зан чанар, янз бүрийн хувирал, хувьслыг харж болдог. “Ярилцлага” жүжигт ч нэгэн бүсгүйн тухай өгүүлэх юм.
Эх сурвалж: www.polit.mn