С.Эрдэнэ гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачиллаа

2019-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ.   Хуулийн төслөөр Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна...”гэсний дагуу сонгогч өөрийн сонгосон УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татахаар санал гаргах, эгүүлэн татах бүрэн эрхтэй буюу эрх зүйн орчин бүрдэх юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Сүүлийн үед улс төрд өрнөж байгаа нөхцөл байдлыг хараад энэ хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзлээ. Иргэдээс “Гишүүнээр сонгогдонгуутаа сонгуулиар амласан амлалтаа мартдаг, үл тоомсорлодог, хувийн эрх ашгаа нэн түрүүнд тавьдаг” гэх мэт гомдол ихээр ирдэг. Ийм итгэл алдсан парламентийн гишүүд дараагийн сонгуульд өрсөлдөхдөө санал худалдаж авах, өөр тойрогт нэр дэвшиж сонгогчдоосоо зугтах, өөр тойргийн сонгогчдыг хууран мэхлэх зэрэг зүй бус үйлдэл гаргадаг. Хэрвээ хуулийн төсөл батлагдвал ийм явдал давтан гаргахгүй байх, итгэл алдсан парламентийн гишүүнд хариуцлага ногдуулах эрх зүйн боломжийг иргэдэд олгох юм. Сонгогчид сонгож чадсан шигээ эгүүлэн татах эрхтэй. Үнэхээр шударга ёс ярьсан, шударга ёс хүсч буй гишүүд энэ хуулийг дэмжих байх гэж үзэж байна” гэв. Авсрали Улсад сонгогчдын 10 хувь, БНХАУ-д тойргийн сонгогчдын 30 хувийн саналаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татдаг жишээ бий гэнэ. Эх сурвалж:www.polit.mn   
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 20 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 20 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 20 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 48 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 7 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 14 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 33 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 46 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09