Цагдаа бол шүүх биш

2019-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.БЭХ Монголын цагдаа  ард түмнийхээ амар тайван байдлын төлөө цаг наргүй ажилладаг мөнхийн манаа. Үүнтэй хэн ч санал нийлнэ. Гэхдээ тэд шүүх биш. Хэрэг зөрчлийг бүртгэх, мөрдөн шалгах нь тэдний үүрэг. Харин хэн буруутай болохыг  прокурор тогтоож, шүүх шийдвэрлэдэг. Гэтэл сүүлийн үед гэмт  хэрэг гарав уу, үгүй юу цагдаагийн ажилтан  үсэрч гарч ирээд  ийм учиртай,  тийм байсан  гэж  ирээд л яарч сандран тайлбар өгдөг  болов. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой цагдаагийн байгууллага гэмт хэргийг урьдчилж дүгнэдэг, тайлбарладаг болчихов. Өмнө нь гэмт хэрэг гардаггүй биш гардаг, хэргийн  газар дээр  цагдаа ажилладаг,   албан мэдээлэл хийдэггүй биш хийдэг л байсан. Мэдээлэхдээ гэмт хэрэг гарсан нь үнэн эсэх, тэр нь гэмт хэргийн сэдэлттэй эсэх, мөрдөн шалгах ажиллагаа хэзээ эхэлсэн, ямар шатанд яваа талаар мэдээлэл өгдөг байв. Тэгвэл сүүлийн үед энэ зарчим зөрчигдөж, цагдаагийн байгууллагын мэдээлэл олон нийтийг төөрөлдүүлж, бухимдуулах боллоо.  

Баримт 1:

ЦЕГ: ЗТХЯ-нд гарсан хэргийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн

ЗТХЯ-ны байранд өнгөрсөн наймдугаар сарын 9-ний орой гарсан хүн амины хэргийн талаар цагдаагийн байгууллага маргааш өдөр нь мэдээлэл хийсэн. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн яамны гадаа хүн нас барлаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа. Урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг та бүхэнд хүргэе. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын  дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлийн дугаар аваад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсний зэрэгцээ  “Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдаж, нэгнийхээ амь насанд халдсан гэх ташаа мэдээлэл байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Г, М нар хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон” гэж  мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад цагдаагийн ажилтан уг хэргийг албан тушаалын маргаан биш гээд урьдчилж дүгнэсэн мэдээлэл хийсэн. Гэтэл талийгаачийн  найз нөхөд, ар гэрийнхэн болон  өмгөөлөгчид хэлэхдээ Б.Махбалын зүгээс  ажлаа өгөхийг дарамталж шахсаар аминд нь хүрлээ гэдгийг  онцолж  байсан. Түүгээр зогсохгүй, хэргийн талаар  анхнаас нь олон нийтийг төөрөлдүүлсэн мэдээлэл цацаж, хэрэг дээр ажиллаж буй холбогдох албаныхан номтлох баримтыг дутуу цуглуулж,  гэмт хэрэгтэнд аль болох хөнгөн ял ногдуулах гэж байна хэмээн хэлж байсан  талийгаачийн аав гомдол бухимдал болоод хүнд өвчнөө даалгүй нас барсан.  

Баримт 2:

 Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон гэж  мэдээлэв

“Боловсрол” телевизээс зохион байгуулж байсан “Next Top Model” уралдаант шоу нэвтрүүлгийн оролцогч  Ч  өнгөрсөн  аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн арваннэгдүгээр  давхраас унаж, нас барсан хэрэг гарсан. Хэрэг гарсан тухай  дуудлагыг тус хорооллын үйлчилгээний ажилтан цагдаагийн 102 дугаарын утсанд мэдээлснээр  Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай албаны алба хаагчид  газар дээр нь  очиж шалгалт хийн  талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргүүлж, хэргийн газраас 47 кадр зураг, хохирогчийн хурууны хээг авч нотлох баримтад хавсаргасан байдаг. Энэ  хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэхдээ “Талийгаачийн үхэлд одоогоор гадны нөлөө орсон зүйл тогтоогдоогүй, анхан шатны дүгнэлтээр амиа хорлосон байж болзошгүй. Хэргийн мөрдөн шалгалт явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдээлсэн.  

Баримт 3:

Даргадаа дэглүүлж амиа алдсан  цэргийг  гадны нөлөөгүй нас барсан гэв

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А энэ сарын 22-нд барсан хэрэг гарсан. Тэрээр ямар нэг суурь өвчингүй, эрүүл мэндийн үзлэгт тэнцэж цэргийн албанд очоод дөрвөн сар болж байсан. Цэргийн ангид дарамт, зодуур байгааг өмнө нь ээждээ болон ахдаа хэлж байсан гэдгийг ар гэийнхэн хэлж байгаа. Хэрэг гардаг өдөр дарга нь  түүнтэй хамт 17 цэргийг хөнжил пүүгээг нь үүрүүлэн гүйлгэж байсан. Талийгаачийг гүйж байгаад бахардаж унахад дарга нь ирээд “баашиллаа” хэмээн дээрээс нь дэвсэлж байсныг хамт гүйж байсан цэргүүд нь хэлсэн  байдаг. Талийгаачийн биед  зодуурын шарх сорви, толбо үүсчээ. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэхдээ “Талийгаачийн биед үүссэн толбо нь нас барснаас үүссэн хүүрийн толбо гэдгийг хэлье. Цагдаагийн байгууллага ямар нэг гадны нөлөөгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг авсан”  гэсэн мэдээллийг хэвлэл, мэдээллийнхэнд өгөв. Цагдаагийн ерөнхий газраас  гэмт хэргийн талаар мэдээлэл хийхдээ энэ мэтчилэн урьдчилсан дүгнэлт гаргах ёсгүй юм. Энэ нь олон  нийтийн ойлголтыг буруу ташаа зүйлд чиглүүлж байна гэсэн шүүмжлэлийг  өмгөөлөгчид хэлж байна. Цагдаагийн байгууллага аливаа хэргийн мөрөөр Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах  эрх  үүргийг л  хүлээдэг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.28 № 19 (5986)    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 47 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 47 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 47 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 16 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 35 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 0 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 13 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09