Цагаан ордон: Хятадтай хийх худалдааны зөвшилцлийн шинэ үе шатны уулзалтаас өмнө АНУ ямар нэг уулзалт төлөвлөөгүй

2019-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа нэгдүгээр сарын 30-31-нд явуулахаар бэлтгэж байгаа хоёр талын худалдааны зөвшилцлийн шинэ үе шатны уулзалтаас өмнө Хятадтай ямар нэгэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөөгүй. Ийм мэдэгдлийг Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кудлоу өнгөрсөн мягмар гаригт телевизийн CNBC сувгаар хийсэн байна. Хятадын эдийн засаг дахь технологийн болон бүтцийн шинэтгэлийг албадан шилжүүлэх асуудлаар хангалттай ахиц дэвшил гараагүйн улмаас БНХАУ-ын худалдааны дэд сайд Ван Шоувэнь, сангийн дэд сайд Ляо Минь нарын АНУ-д энэ долоо хоногт хийхээр төлөвлөж байсан айлчлалыг америкчүүд цуцалсан тухай Британийн Financial Times сонины мэдээллийг тэрээр няцаажээ. "Бүгдийн хүсч тэмүүлж байгаа томоохон уулзалт ерөнхий сайдын орлогч [БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга] Лю Хэ энэ сарын сүүлээр ирэх үеэр болно. Энэ бол маш чухал, зарчмын уулзалт байх болно <...> Төлөвлөгөөнд ямар нэгэн завсрын уулзалт байхгүй. Хятадын албаны хүмүүстэй бид байнгын холбоо барьж байгаа, энэ бол манай хэлэлцээрийн бүрэлдэхүүн хэсэг юм” хэмээн Кудлоу мэдэгдэнгээ Financial Times хаанаас ийм баттай биш мэдээ олж авсныг гайхаж байгаагаа илэрхийлэв.  

Америк-Хятадын худалдааны хэлэлцээр

  Арванхоёрдугаар сарын эхээр Аргентинд болсон G20-ын чуулга уулзалтын үеэр Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар ойрын гурван сарын дотор хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулахад чиглэсэн алхам авч хэрэгжүүлэхээр тохиролцсон. Урьд нь хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хятадын 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах 10-25 хувийн гаалийн татварыг нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхгүй байхаар зөвшилцсөн хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн. Талууд худалдааны тохиролцоо байгуулахаар үүрэг амлалт авсан хугацаа гуравдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Хэрэв энэ хугацаанд хэлэлцээр амжилттай үр дүнд хүрч чадахгүй бол татвар нэмэх шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ. 500 тэрбум долларт хүрч байгаа Хятадтай хийх худалдааны хомсдол таалагдахгүй байна гэдгийг  Д.Трамп мэдэгдсэн. Нийт өртөг нь 200 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа БНХАУ-аас оруулж байгаа бараа бүтээгдэхүүнд тавьсан 10 хувийн гаалийн татвар АНУ-д өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нөөс хүчин төгөлдөр хэрэгжсэн. Үүний хариуд Хятад улс 60 тэрбум долларын өртөг бүхий АНУ-ын импортын бараанд 5-10 хувийн гаалийн татвар ногдуулсан. Хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх шинэ үе шатыг эхлүүлэх бодолтой байгаагаа Трамп илэрхийлж байсан боловч Ши Жинпинтэй уулзсаны дараа энэ чиглэл дэх АНУ-ын захиргааны үйлдлийг хойшлуулсан юм. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 48 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 48 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 48 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 16 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 35 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 1 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 14 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09