Авлига, хүнд сурталыг “Иргэний хяналтын төв”-д “дуулгаарай”

2019-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийтээс төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд нээж, үйл ажиллагааг нь эхлүүлж байна. Дээрх ажлыг Нийслэлийн ГХУСАЗЗ, нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Нээлтийн арга хэмжээнд АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов. Иргэний хяналтын төвийн үйл ажиллагааг нээж АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө шаарддаг ажил. Манай байгууллага орон нутагт бүтцийн нэгжгүй тул улс орны хэмжээнд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянахад зарим талаар бэрхшээл тулгардаг. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдаснаас хойш энэ нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг иргэдийн хяналтад өгөх, авлигаас урьдчилан сэргийлэх  үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний хөтөлбарт заасны дагуу бүх яам, агентлаг, аймгуудын ГХУСАЗЗ-ийн дэргэд иргэний хяналтын зөвлөл ажиллаж байгаа. Зөвлөлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх, иргэд рүү илүү ойртох шаардлага байгаа гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харуулсан. Тиймээс “Иргэний хяналтын төв”-ийг нээж байгаа нь энэхүү стратегийн зорилттой шууд уялдаж байгаа юм” хэмээв. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн улмаас төрийн үйлчилгээнд тулгарч буй хүнд суртал, чирэгдэл, иргэдэд учирч буй хүндрэл, бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэхээс гадна зөвлөгөө мэдээлэл өгч, гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шилжүүлэх, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах юм. Цаашид Нийслэлийн 9 дүүрэг,  Хангарьд ордны нэг цэг, Улаанбаатар хотын гаалийн бүрдүүлэлт, 3 дугаар шатлалын эмнэлэг /1, 2, 3 дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, ГСҮТ/, Авто тээврийн үндэсний төвийн нэг цэгт “Иргэний хяналтын төв” байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 45 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 45 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 45 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 14 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 32 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 40 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 58 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 11 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09