ТОЙМ: Бид гурван тэрбум төгрөгөөр 17 хүүхэд АНУ-д сургасан ч тэд ирээгүй

2019-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:- Засгийн газар энэ хуулийн төсөл дээр маш сайн ажиллаад өргөн барих ёстой байсан гэж бодож байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарын ирээдүйн хөгжилд нөлөөлж болохуйц тодорхой заалт оруулж ирж байгаа гэж ойлголоо. Хуулийн төслийн үндсэн зарчмыг бол дэмжиж байна. Монгол Улсын санхүүгийн эрсдэл өндөртэй, эргэн төлөлт удаан хөрөнгө оруулалтууд, улс төрийн шийдвэрүүд бизнесийн салбарт нөлөөлдөг ийм үед доод, дээд хязгаарыг тогтоож оруулж ирж байгаа нь зарчмын хувьд буруу. Сэргээгдэх эрчим хүчний асуудал Монголд шинэ тутам үүсч байгаа, нөгөө талаас дулаарлын үйл явц хурдацтай явж байгаа үед Засгийн газар анхаарлаа хандуулах ёстой. Нүүрсний хэрэглээг багасгах зуршлаас салаач гэдэг урилга Давосын чуулган дээр дэлхий нийтийг уриалж байсан. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:-Энэ төсөл дэлхийн банкны шугамаар манай гишүүд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр танилцах уулзалт хийж ирээд хуулийн төсөл боловсруулж, хамтран ажиллах санал надад хэлсэн. Бид тооцоо судалгаа, хамтарч ажиллах чиглэлээр хамтарч ажилласан. Олон нийтийн эрх ашгийн үүднээс хийж байгаа юм. Одоо 60 орчим тэрбум төгрөгийг иргэд, аж ахуй нэгж төлж байгаа. Энэ тоо 2019 оны төгсгөлд 100 орчим тэрбум төгрөг болох гээд байгаа юм. Тиймээс иргэд, аж ахуй нэгжид очих дарамтыг нэмэгдүүлэхгүй байх боломжийг эрэлхийлж, УИХ-ын гишүүд оруулж ирж байгаа дэмжээд явж байгаа. УИХ-ын гишүүн А.Ундраа:-Энэ жил эрчим хүчний салбарыг ухаалаг жил болгосонд талархаж байна. 2020 онд суурилагдсан эрчим хүчний хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний зорилтыг 20 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан юм байна. Нийт үйлдвэрлэлдээ 10 орчим хувь байгаа нь системийн аюулгүй байдалд нөлөөлж буй зүйл нь сэргээгдэх эрчим хүч мөн үү. Бид зах зээлийн журмаараа явж байгаа системийг алдагдуулчих вий. Ухаалаг сүлжээний асуудал хуульд тусгагдаагүй байна. Тусгай зөвшөөрлийг төрөөс олгох, тариф буулгаж байгаа юм байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:-Манай салбарт дутагдаж байгаа нэг зүйл нь мэдээлэл технологи, ухаалаг технологи ашиглах нь дутмаг байгаа. Үүнийг зохицуулсан хуулийг 2011 онд би санаачилж байсан.  2013 онд бид гурван тэрбум төгрөгөөр 17 хүүхэд АНУ-д сургасан ч тэр хүүхдүүд бүгд тухайн улсынхаа ажилчин болсон. Тэгэхээр энэ чиглэлээр тодорхой зохицуулалт хэрэгтэй байна. Бид Япон, Германтай хамтран газрын гүний эрчим хүчийг турших төслүүд хэрэгжүүлж байгаа. Хуулийн зохицуулалт хийх ёстой гэдэгтэй санал нэг байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:-Сэргээгдэх эрчим хүчнээс нарны паннел хамгийн их хэрэглэгддэг. Төрийн өндөрлөгүүд, Гадаад харилцааны яам хойд хөрштэйгөө усан цахилгаан станцын асуудлаа цэгцлэх цаг болсон. Усан цахилгаан станцуудын маш олон төсөл байгаа ч хэрэгжиж байгаа нь цөөн байна.  Бид дотоодын эрчим хүчээ 100 хувь хангахын тулд эх үүсвэрээ дотоодоосоо хангаж байж агаарын бохирдлоосоо сална. Улаанбаатарын цахилгаан болон түүнийг дамжуулах нөөц чиглэлд нь онцгой анхаарах бөгөөд ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна. УИХ-ын гишүүн Д.Мурат:-Монголын утаа, цаг уурын дулаарал зэрэг асуудалтай холбогдуулж Сэргээгдэх эрчим хүчний хуулийг дэмжиж байгаа. Баруун аймгуудад сэргээгдэх эрчим хүчний нөөц хангалттай байгаа ч Оросоос цахилгааны эх үүсвэрээ авдаг. Харамсалтай нь, сонгуулийн циклээс шалтгаалан усан цахилгаан станцын асуудал гацсан. Асгатын ордыг ашиглана гэж байгаа учраас эх үүсвэрээ дотоодоосоо авах нь зүйтэй гэж бодож байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:-Энэ хуулийг Засгийн газар УИХ-д оруулж ирэх ёстой байсан юм. Бид У.Хүрэлсүхийн нэг ч бодлогыг унагаагаагүй юм шүү. Засгийн газар өөрсдөө боловсруулаад, зарчмаараа явах ёстой. Эрчим хүчний салбарт ажиллаж байснаараа Д.Дамба-Очир гишүүн хууль санаачилж оруулж ирээд байвал бүгд мэддэг салбарынхаа   хуулийг өргөн барьсан нь дээр шүү. Засгийн газар дэмжиж байгаа гэдгээ зарчмын хувьд хэлээгүй ч тодорхой шаардлагуудыг нь тусгаад оруулж ирэх ёстой. Тиймээс энэ хуулийн төслийг буцааж татаад, Засгийн газар өөрөө өргөн барьсан нь дээр болов уу. УИХ, Засгийн газар өөр өөрийн хийдэг ажилтай. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Эх сурвалж:www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 47 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 47 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 47 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 15 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 34 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 41 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 0 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 13 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09