ЗХЖШ: Ангийн удирдлагууд цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн

2019-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид байлдагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбоотойгоор  ЗХЖШ-аас тухайн ангид ажлын хэсэг томилж хяналт шалгалт хийсэн бөгөөд  мэдээлэл хийлээ.  Бригадын генерал Б.Амгаланбаатар "Тухайн өдөр салбарын ахлагч нар салбарын захирагч нарын үүргийн дагуу салбарын байрны үзлэг хийсэн. Энэ үзлэгийн явцад эмх замбараагүй эд зүйлс, гар утас зэргийг салбарын байрнаас олсон байна. Ингээд салбарын захирагч эмх замбараагүй байна, дотоод журмыг зөрчиж, гар утас ашиглаж ярьсан байна гээд нийт цэргийн албан хаагчдад арга хэмжээ авах үүргийг салбарын ахлагчид өгсөн байгаа юм. Салбарын ахлагч цэргүүдийг авч гараад биеийн тамирын талбай дээр гүйлгэсэн. Гүйж байх явцад талийгаачийн биеийн байдал муудаж, би гүйж чадахгүй нь гэх тайлбарыг өгсөн байна лээ. Байлдагчийн бие дахин муудсан тул оронд нь оруулж хэвтүүлсэн байна. Мөн хажууд нь байсан албан хаагчид гар хөлөнд нь массаж хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдсон байна лээ. Ингээд хугацаат цэргийн албан хаагчид дараагийн  хичээлд орсон. Энэ явцад талийгаач таталт өгч, ангийн эмч сувилагч нарыг дуудахад, талийгаач ухаан алдсан байдалтай байсныг очсон сувилагч эмчдээ илтгээд Зүүнбаянгийн багийн эмч рүү авч явсан шийдвэр гаргасан. Багийн эмч хүлээн авч үзээд нас барсан зүрх нь зогссон байсныг тогтоосон. Ингээд Зүүнбаянгийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Мөн Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс ажлын бүрэлдэхүүн дуудсан. Ажлын бүрэлдэхүүн газар дээр нь ажилласан. Манай байгууллагаас ар гэртэй холбоо барьж, болсон явдлыг дуулгасан. Ингээд ар гэрийнхэн нь ирээд хууль хяналтын байгууллага, ангийн удирдлагуудтай уулзсан гэлээ.  ЗХЖШ-аас томилсон ажлын хэсэг Нэгдүгээрт, ангийн удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул байсан. Хоёрдугаарт, салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн. Сахилгын дүрмийн 62 дугаар заалтад цэргийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа нэр төрийг нь гутаан доромжлох, зүй бус харьцах, харгис авирлах, шийтгэлийг хавтгайруулан оногдуулахыг хориглоно гэснийг зөрчсөн байна. Гуравдугаарт, эмнэлгийн анхан тусламжийг хожимдож, үзүүлсэн байна гэсэн үндэслэлийг тогтоожээ. Эх сурвалж:www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 46 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 46 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 46 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 14 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 33 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 40 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 59 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 12 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09