“Баатар бол цол биш, түмэн олны хүндлэл юм”

2019-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Хийсэн зүйл, бүтээсэн түүхтэй амьдрах сайхан. Эгэл малчны хотноос, хөнгөн үйлдвэрийн цехээс, уул уурайн салбараас спортын их дэвжээнээс гээд салбар бүрээс төр засаг, түмэн олноороо ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн их хайр хишгийг хүртсэн азай буурлуудаар бид бахархдаг. Тэдгээр хүмүүсийн амьдралын түүх, амжилтын гараа, хөдөлмөрийн үр шимийг хойч ирээдүй болсон залуус сонсч, үлгэрлэх учиртай. Тиймээс ч жил бүр “Хөдөлмөрийн баатруудын холбоо”, “ТВ9” телевиз хамтран сар шинийн босгон дээр хөдөлмөрийн баатруудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, дурсамжийг нь хуваалцдаг уламжлал тогтоод ес дэх жилтэйгээ золгож байна. Гахай жилийн өмнөхөн уламжлалын дагуу тус арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ өдөр үндэсний дээлээрээ гоёж, хөдөлмөрийн баатрын тэмдгээр гангарсан эрхэм баатрууд цугласан байв. Танхимд намуухан хөгжмийн аялгуу эгшиглэж, азай буурлууд дурсамж дэлгэнэ. Жилдээ нэг удаа цугларч, ийнхүү хөөрөлддөг учир хүндэтгэлийн арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгдөг тухайгаа тэд ярьж байв.  

130 гаруй Хөдөлмөрийн баатар энх мэнд байна

Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар нь уурхайчин Д.Даваажав юм. Тэрээр уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, 1957 онд хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан түүхтэй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх 62 жилийн түүхэнд 429 баатар төржээ. Гэвч хорвоогийн жамаар цөөрсөөр өдгөө 130 гаруй нь энх мэнд аж төрж байна. Энэ өдөр алс баруун, зүүн хязгаараас эхлээд Орхон, Дархан-Уул аймгийн баатрууд иржээ. Уулзалтын үеэр “Хөдөлмөрийн баатруудын холбоо”-ноос “Алтан соёмбын эзэд”гэсэн ном гаргаснаа танилцуулсан юм. Номд үе, үеийн баатруудын амьдралын түүх, арга туршлагын тухай өгүүлсэн байв.  Тус холбооны тэргүүн, Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан “Улсынхаа бүтээн байгуулалтад нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ гайхагдаж, Хөдөлмөрийн баатар гэх энэ эрхэм алдрыг авсан хүмүүсийг таниулж, алдаршуулах, арга туршлагыг нь олон түмэнд таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Хөдөлмөрийн баатруудын холбоо 1990-ээд оны үеэс эхтэй. Учир нь цаг үе ороо бусгаа тэр үед ихэнх байгууллага үүдээ барьж, хөдөлгөөнд орсон. Үүнээс болж баатрууд маань харъяалагдах байгууллагагүй болсон. Харин хэсэг баатруудын санаачлагаар энэ холбоог үүсгэн байгуулсан түүхтэй. Бид эдгээр хүмүүсийг энх мэнд байгаа дээр нь арга туршлагаас нь хуваалцах учиртай. Бидний уулзалт цэнгүүнийг анх зохион байгуулах үеэс ТВ9 телевиз дэмжиж ажилласан. Мөн долоон жилийн өмнөөс Женко групп ивээн тэтгэдэг боллоо” гэсэн юм. Хөдөлмөрийн баатруудаас хамгийн настай нь Л.Цогзолмаа гуай ажээ. Харин хамгийн залуу нь Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Д.Сумъяа, П.Сэрдамба зэрэг спортын алдартнууд байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн зарим алдартнаас баярын сэтгэгдлийг нь сонслоо.   Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин Д.Туваанжав: Залуу малчдыг дэмжих бодлого боловсруулаасай -Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул. 2011 онд гавьяат, 2014 онд Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан. Миний хувьд 14 настайгаасаа мал маллаж эхэлсэн. 1990 оноос хойш эсгий бүтээгдэхүүний хувийн үйлдвэрлэл эрхэлж байна. Бидний үед залуус мал маллахын ач тусыг мэддэг байлаа. Харин орчин үед хот бараадах нь элбэг болжээ. Тиймээс төр засгийн зүгээс залуу малчид бэлтгэх, тэднийгээ дэмжих бодлого боловсруулаасай гэж хүсэх юм. Мал маллах чинь хамгийн буянтай ажил. Мал дагавал ам тосдоно гэдэг үг хүртэл бий.   Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням: Спортын салбарт амьдралынхаа 36 жилийг зориулжээ -Би 2018 онд түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээж, Хөдөлмөрийн баатар болсон. Баатар бол цол биш, түмэн олны хүндлэл юм. Ард түмний хүндлэлийг дааж явахсан гэж хүсдэг. Миний хувьд баатруудын уулзалтад энэ жил анх удаа оролцож байна. Өргөн дэлгэр их сайхан арга хэмжээ болдог юм байна. Би спортын салбарт тамирчнаас эхлээд дасгалжуулагч хүртэл 36 жилийн амьдралаа зориулжээ. Олон шавь нар минь дэлхийд эх орныхоо далбааг мандуулж, Монголын бөхийн спорт эрчимтэй хөгжиж байна. Удахгүй 2020 оны олимп болох нь. Тамирчдадаа өндөр найдлага тавьж байгаа. Цагийн зөрөөгүй учир бэрхшээл бага.   Хөдөлмөрийн баатар, барилгачин Ш.Галсан: Барилгын салбараас 41 баатар төрсөн -Би ес дэх жилдээ энэ арга хэмжээнд оролцож байна. 1986 онд барилгын салбарын баатар болсон. Барилгын талбай дээр 50 жил зургаан сар ажиллаж байна. Манай салбараас 41 баатар төрсөн байдаг. Үүнээс долоон хүн л энэ арга хэмжээнд ирнэ. Энэ салбарын ид хөгжлийн үеийг би 1978-1990 он гэж боддог. Тухайн жилүүдэд улсын хөрөнгө оруулалтаар барилга барьдаг байлаа. Бидний үеийн барилгачид улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог юм.   Хөдөлмөрийн баатар, оёдолчин Т.Амаржаргал: Монгол нэхий бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөж байна -Би хөнгөн аж үйлдвэрийн салбараас гарсан Хөдөлмөрийн баатар. Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрт насаараа оёдолчин хийсэн. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Гончиг гэдэг мастерийн дор ажилладаг байлаа. 1990 онд энэ эрхэм алдраар шагнуулсан. Биднийг ажиллаж байх үед олон үйлдвэр байсан. Одоо ихэнх нь үүдээ барьж, хувьчлагджээ. Харин байгаа хэдэн үйлдвэр нь тоног төхөөрөмжийн хувьд дэвшилтэд хүрсэнд ахмад ажилтны хувьд баярладаг. Монгол ноолууран, нэхий бүтээгдэхүүнүүд дэлхийд өрсөлдөж байна гэдэг том амжилт юм.   Ийнхүү үе, үеийн Хөдөлмөрийн баатрууд уулзаж, дурсамж яриа дэлгэж, хойч ирээдүй болсон залууст сургамж үгээ хэлж, туршлага хуваалцлаа. Энэ  эрхэм хүмүүсийн хэлсэн үг бүхэн нь алт шиг үнэтэй, бүтээсэн үйлс нь эх орныхоо хөгжил цэцэглэлт, сайн сайхны төлөө байжээ. Үүнийг тэдний ажил амьдралын өрнүүн дурсамж гэрчилж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.25 № 18 (5985)    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 47 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 47 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 47 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 16 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 34 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 41 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 0 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 13 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09