Байлдагч нас барсан талаар ингэж тайлбарлацгаав

2019-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч А энэ сарын 22-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Энэ талаар салбарын яам, хууль хяналтын байгууллага, ар гэрийнхнийх нь байр суурийг хүргэе.   Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: -Ийм хэрэг гарсан нь үнэн. Манайхаас шалтгааныг нь тодруулахаар ажлын хэсэг явсан. Орон нутгийн цагдаа шалгаж байгаа. Цэргүүдийг зоддог, дарамталдаг асуудал байвал баримттай нь бидэнд өг.  Тийм зүйл байх ёсгүй.   Талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбат: -Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр бүх юм тодорхой болох байх. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. Баашиллаа гэж зодуулаад казармдаа ороход ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн.   ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр: -Хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тус цэргийн ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хашиж байсан Эрдэнэт хотод оршин суугаа хаягтай, 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй гэсэн хариу гарсан. Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.25 № 18 (5985)    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 46 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 46 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 46 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 15 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 33 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 40 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

21 цаг 59 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 12 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09