“Петровис”-ийн Ч.Давааням, н.Сэцэнзориг нарыг 48 цаг хориод суллажээ

2019-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР АТГ-ынхан “Петровис”-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Давааням, түүний эхнэр С.Шагдардулам нарыг энэ сарын 21-ний өдөр байцааж, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн. Улмаар Ч.Даваанямыг тэр оройд нь ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм. Түүнтэй хамт н.Сэцэнзориг гэдэг хүнийг хорьжээ. Тэднийг урьдчилан хорих 72 цагийн хугацаа өчигдөр дуусгавар болно, тиймээс Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлж байв. Уг мэдээллийг бид дамжуулсан. Гэвч Ч.Давааням, н.Сэцэнзориг нарыг 48 цаг хориод уржигдар үдэш сулласан байна. Ч.Давааням нь Оюутолгойн гэрээг баталсны дараахнаас АНУ-д томоохон дүнтэй үл хөдлөх хөрөнгүүдийг Ерөнхий сайд асан С.Баярын эхнэр, охидод шилжүүлсэн байдаг. Энэ нь 2015 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын баримт бичгүүдийн хүрээнд ил болсон юм. Түүнээс хойш “Петровис”-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг С.Баярын хөрөнгийг эргэлдүүлж байсан хэмээн хэвлэлүүд бичсэн. Мөн 2017 оны аравдугаар сард АТГ-ынхан түүний 4.3 сая ам.долларыг оффшор бүсээс Монгол Улсад оруулж ирсэн байдаг. Үүнээс хойш таг чиг байсан Ч.Даваанямыг АТГ-ынхан ийн гэнэт баривчилсан. Ингэхдээ н.Сэцэнзориг гэх урьд өмнө огт яригдаж байгаагүй хүний хамт хорьсон нь С.Баяртай холбоотой байж магадгүй байна. С.Баярыг 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Ч.Давааням бол дээр дурдсан үндэслэлээр С.Баяртай холбогддог. Харин Ч.Даваанямтай сая хоёр хоног хоригдоод суллагдсан н.Сэцэнзориг нь Ч.Даваанямын адил С.Баярын хөрөнгийг нааш нь цааш нь “хөдөлгөдөг”, хаана ямар хэмжээний хөрөнгө “нуугдаж” байгааг мэддэг нэгэн бололтой. Ингэхээр АТГ-ынхан С.Баяр, Ч.Давааням, н.Сэцэнзориг гэсэн “гурвалжин”-гийн учрыг олохоор ухаж эхэлсэн гэсэн үг. АТГ-ынхан сар бүрийн 25-ны өдөр албан ёсоор мэдээлэл хийдэг. Тэр өдөр нь өнөөдөр таарч байгаа юм. Тиймээс дээрх “гурвалжин”-гийн учрыг АТГ-аас тайлбарлаж мэдээлж таарна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.25 № 18 (5985)    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 48 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 48 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 48 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 16 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 35 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 1 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 14 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09