В.Путиныг аюулгүй байдлын чуулганд урьжээ

2019-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Мюнхен хотын Аюулгүй байдлын нийгэмлэгийн тэргүүн Вольфганг Ишингер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх сарын 15-17-нд болох  тус нийгэмлэгийн чуулганд оролцохыг урьсан байна. Тэрээр “Энэ чуулганд түүнийг оролцоно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнээс гадна би тэгнэ гэж найдахыг хүсч байна. Учир нь боломжтой бүхнийг хийсэн. Мөн би саяхан Москвад долоо хоногийн  хугацаатай айлчилсан. Энэ үеэр ОХУ-ын  ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзахдаа түүнийг чуулганд оролцохыг урьсан. Харин ерөнхийлөгч Владимир Путинд өнгөрсөн зунаас захидал илгээсэн” гэж Давост болж байгаа эдийн засгийн чуулганы үеэр ярьжээ. Вольфганг Ишингер “ОХУ чуулганд оролцохыг урьсан урилганд нааштай хариу өгөхгүй байх. Учир нь ерөнхийлөгч Владимир Путин Крым, Донбасс,Сири, ойрын, холын тусгалтай пуужинг устгах гэрээ болон АНУ, Германы зүгээс тавих асуулт, хариултад шүүмжлэл хүлээн авахдаа бэлдэх хэрэгтэй” гэв. Гэхдээ зохион байгуулагчийн хувьд Владимир Путин энэ жил эсвэл ирэх жил ирнэ гэж итгэхийг хүсч байна. Ирэхгүй бол ерөнхий сайд Дмитрий Медведевийг ирнэ гэж найдаж байна. Учир нь чуулганд бусад орны өндөр албан тушаалтнууд ирдэг болохыг онцолжээ. Харин ОХУ-ын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Олег Осипов “Медведев урилгыг хүлээн авсан. Гэхдээ түүний ажлын мөрийн хөтөлбөрт энэ чуулганд оролцох төлөвлөгөө байхгүй. Энэ үеэр Дмитрий Медведев Сочи хотод  болох хөрөнгө оруулалтын чуулганд оролцохоор төлөвлөсөн байгаа гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.25 № 18 (5985)
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 58 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 58 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 58 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 27 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 46 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 53 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 11 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 24 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09