Аудитын арга зүйг боловсронгуй болгоно

2019-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Үндэсний аудитын газар болон орон нутаг дахь Төрийн аудитын газрын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөнд төрийн аудитын байгууллагын 50 гаруй удирдах ажилтан оролцож, 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн 2019 онд баримтлах бодлого, чиглэлээ тодорхойлсон юм. Төрийн аудитын байгууллага өнгөрсөн оныг “Аудитын үр өгөөжийг дээшлүүлэх жил” болгон зарласан бөгөөд зорилгоо бүрэн хэрэгжүүлж ажиллажээ. Өнгөрсөн онд санхүүгийн тайлангийн 3806, гүйцэтгэлийн 200, нийцлийн 97, нийт 4103 аудит хийж гүйцэтгэснээс аудитаар илрүүлсэн нийт зөрчлийн  66.7 хувийг аудитын явцад залруулсан ба үлдсэн зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмжийг шалгагдагч байгууллагуудад хүргүүлсэн байна. Илрүүлсэн нийт зөрчлийн тоо өмнөх оноос 6,760.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин 2019 оныг “Аудитыг баримтжуулах бодлого, арга зүйг боловсронгуй болгож төлөвшүүлэх ” жил болгон зарласан байна. Энэ хүрээнд анхаарах асуудлуудыг мөн удирдах ажилтны зөвлөгөөнөөр хэлэлцлээ. Төрийн аудит хийх сэдвийг жил бүр УИХ-аар батлуулдаг. Тэгвэл аудитын сэдвийг урьдилан шат дараатайгаар төлөвлөж, хоорондоо уялдсан, үр дүнтэй байлгахын тулд 2019 оны аудитын сэдвийг өнгөрсөн онд батлуулсан юм. Энэ жил Төрийн аудитын байгууллага олон нийтийн эрх ашгийг хамарсан, иргэдийн хамгийн их хариулт нэхдэг сэдвүүдээр аудит хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Үндэсний аудитын газар болон Орон нутаг дахь төрийн аудитын газрууд зарим аудитыг нэгдсэн удирдамжаар хийж байгаа. Энэ онд Нийгмийн халамжийн үйлчилгээ, түүний үр дүн, Хүнсний аюулгүй байдал, Сургуулийн өмнөх боловсролын өнөөгийн байдал, үр дүн зэрэг томоохон сэдвүүдээр, мөн Нийгмийн даатгалын сан, Эмийн эргэлтийн сан зэрэг хэл ам дагуулсан төрийн сангуудын үйл ажиллагаанд нэгдсэн байдлаар аудит хийхээр болжээ. Төрийн аудитад иргэний оролцоог хангах, аудитаар дамжуулан төрд хяналт тавих эрхийг нь хэрэгжүүлэхийн тулд тодорхой гарцуудыг өнгөрсөн онд хийсэн. Тухайлбал, Төрийн аудитын байгууллага анх удаа “Аудитын иргэний танхим”-тай болсон билээ. Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах аудитад “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран ажиллаж байгаа нь төрийн аудитад иргэд, олон нийтийн оролцоог хангах эхний ажил бөгөөд томоохон алхам болсныг онцолж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.25 № 18 (5985)
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 58 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 58 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 58 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 26 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 45 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 11 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 24 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09