Г.Занданшатар: 10 настай хүүхэд үсэргээний үеэр амиа алдаагүй

2019-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Он гараад удаагүй байхад морины уралдаантай холбоотойгоор нэг хүүхэд амиа алдсан талаар ХЭҮК-оос мэдээлсэн. 10 настай хүүхэд үсэргээний үеэр мориноос унаж амиа алдсан байна. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд энэ асуудлыг хөндлөө. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “  “Сүхбаатар аймагт хурдан морины үсэргээний үеэр 10 настай хүүхэд амь насаа алдсан байна. 2018 оны туршид бид энэ асуудлыг ярьсан ч дахин ийм хэрэг гарлаа. Хүний эрхийн комиссоос гаргасан судалгаагаар сүүлийн 20 жилд 30 гаруй хүүхэд амь насаа алдаж, 300 гаруй хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна. Төрийн байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагууд Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ” гэв. Харин  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Засгийн газраас бүх аймгийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж, 12 нас хүртэлх насны хүүхдээр морь унуулахгүй байхыг даалгасан. М.Оюунчимэг гишүүний ярьсан асуудлыг бид аймгийн удирдлагуудаас асуулаа. Үсэргээний үеэр биш, морины ажил хийж байх үедээ унаж бэртэж нас барсан гэсэн хариу өглөө. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 56 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 56 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 56 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 25 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 44 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 51 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 9 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 22 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09