Д.Цогтбаатар: 10 гаруй оронд Элчин сайд томилно

2019-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. -Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаар томилох саналыг буцаагаад байна. Ямар шалтгаантай байсан юм бэ? -Элчин сайдаас татаад оронд нь шинэ хүмүүс оруулахаар ярьж байна. Мөн хугацаа нь дуусаад, шинээр томилох ёстой Элчин сайд нарын асуудал байгаа. Гадаад харилцааны яам энэ бүх Элчин сайдын асуудлыг нэгтгэж оруулахаар ажиллаж байна. Шинэ хүмүүс оруулж ирэх учраас одоогоор нэрсийг нь хэлэх боломжгүй. Ямар ч байсан яамныхаа төвшинд саналаа боловсруулчихсан байгаа. Одоогоор 10 гаруй Элчин сайдын асуудал яригдана. Төрийн албаны хууль хүчин төгөлдөр болсон. Ажлаа хийх ур чадвар, төрд ажиллаж байсан туршлага, төрөөс өгч байгаа даалгаврыг шинэлгээр сэтгээд биелүүлж чадах ур чадвар шалгуураар хүмүүсээ оруулж ирнэ. -Зарим улсад Элчин сайдаа томилж чадахгүй байгаа нь сөрөг үр дагавар авчирч байгаа талаар ярьж байна.  Ийм байдал үүсэх үү? -Дипломат албаны үйл ажиллагаа хэзээ ч тасалддаггүй. Элчин сайд нь томилогдоход тодорхой цаг хугацаа орно. Энэ хооронд түр хамаарагч ажиллаад төрийн ажил тасалдахгүй явж байдаг. Австрали, Тайландын Элчин сайд нар нь одоо ч ажиллаж байгаа. Буцааж эргүүлэн татаагүй байна. -ШХАБ-д элсэх эсэх асуудал юу болсон бэ. Өнгөрсөн хавар нэлээд яригдсан? -Уг асуудлыг судлаачид судалж байна. Олон нийтээр ил тод хэлэлцүүлж  дараа нь УИХ-аар орсны дараа шийдэгдэнэ. Ер нь бол судалгаанд тулгуурлаж шийдвэрээ гаргана. Түүнээс биш зүрх сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд юу чухал байна түүнд суурилж шийдвэр гаргана. Хэн нэгэн хүн уг асуудалтай холбогдолтой материалаа гүйцэт уншаагүй эсвэл ШХАБ-тай холбоотой нэг ч бодит баримтыг уншилгүйгээр санал бодлоо илэрхийлж байгаа нь өөр хэрэг. -Манайх Беларусь  улсад Элчин сайдын яам нээх шаардлага байгаа юм уу? -Улаанбаатар хотод аль болох олон Элчин сайдын яам байгуулах ёстой. Монгол Улсын олон улсын харилцаа Улаанбаатарт төвлөрч эндээ бодит төлөөлөлттэй байна гэдэг нь манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнол, аюулгүй байдалд энэ бүхэн зангидаж байдаг. Манайд Элчин сайдын яамаа нээж бид харилцан Элчин сайдын яамаа нээхгүй гэж байхад Элчин сайдын яамаа хаах тухай асуудал ярьж байсан. Улаанбаатар хотод нээгдсэн нэг ч Элчин сайдын яам хаагдах ёсгүй гэсэн байр суурийг би хувьдаа баримталдаг. Монголын бизнес эрхлэгчдэд үүсч байгаа асуудлыг шийдвэрлэхэд Беларусь улсад төлөөлөлгүйгээр шийдэх маш хэцүү. Ялангуяа, Европтой хийдэг худалдааны чөлөөт байдлын эрх ашгийн асуудал хөндөгддөг. Хэрэв тухайн газар дипломат төлөөлөгчийн газрыг нь нээвэл эргээд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдөд хэрэг болох чухал  ажил юм. -Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал болж байна. Уг асуудалд яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ? -Манай холбогдох консулын газраас байнга анхаарал тавьж ирсэн. Түүний аав С.Шаарийбууг хүлээн авч уулзсан. Бангкок дахь манай Элчин сайдын яамнаас төлөөлөгч очиж, шүүх хуралд оролцож байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.24 № 17 (5984)    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 56 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 56 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 56 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 24 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 43 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 50 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 9 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 22 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09