Өрсөлдөх чадварын судалгааны онцлох баримтууд

2019-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018"-ын үр дүнг танилцууллаа.  Судалгаанаас онцлон хүргэж байна. -Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтийг нэгтгэн өрсөлдөх чадварыг тооцжээ. -Архангай аймаг нийлбэр оноогоор 21 аймгаас сүүл мушгиж байгаа хэдий ч эхийн эндэгдэл хамгийн бага, бага насны хүүхдүүдийн сургуульд хамрагдалт сайн гэдэг үзүүлэлтээрээ улсад тэргүүлж байна . -2018 оны судалгааны тайлангаас харвал өмнөх жилүүдийн адил Орхон аймаг өрсөлдөх чадвар хамгийн өндөртэйгөөр үнэлэгджээ.  Дараа нь Дархан, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгууд өрсөлдөх чадвар сайтай гэж үнэлэгдсэн байна. -Энэ жилийн тайлангийн онцлог гэж хэлж болох нэг үзүүлэлт бол өрсөлдөх чадвар өндөртэй аймгуудын онооны зөрүү харьцангуй багассан байна.  -Өрсөлдөх чадвар дундаж аймгуудад бага зэргийн өөрчлөлт гарч, өрсөлдөх чадвар султай аймгууд хэвээрээ байна. Тухайлбал, Архангай, Говь-Алтай, Дундговь, Булган аймгууд харьцангуй сул үнэлгээ авсан гэв. -Өмнөх жилүүдэд дэд бүтцийн хөгжил аймгуудын өрсөлдөх чадварын оноог нэмэгдүүлэх хүчин зүйл болдог байсан бол энэ жил эсрэгээрээ дэд бүтэц дээр илүү анхаарах шаардлагатай гэсэн дүр төрх харагдаж байна гэв.
-Эдийн засгийн өсөлтөөр Орхон, Өмнөговь, засаглалын үр ашгаар Сүхбаатар, бизнесийн үр ашгаар Дархан, Өмнөговь, дэд бүтцийн хөгжлөөр Орхон, Говьсүмбэр аймгууд эхэнд эрэмбэлэгдсэн байна.
-Харин өмнөх жилийн нөхцөл байдлаасаа хамгийн сайн ахисан аймгуудад Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай нэрлэгдэж байна. Тухайлбал, Дорноговь аймаг өнгөрсөн жилийн өрсөлдөх чадварын оноогоо 12-оор ахиулсан. Үүнд нь эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн байна. -Аймгуудад тулгамдаж буй асуудлын талаар бизнес эрхлэгчдээс санал асуулга явуулахад,
  1. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай
  2. Дэд бүтэц, цахилгаан дулааны асуудлыг шийдвэрлэхэд анхаарах
  3. Ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах шаардлагатайг хэлж байсан" хэмээн танилцууллаа.
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг долоо дахь жилдээ тасралтгүй гаргаж байгаа бөгөөд аймгуудын Засаг дарга, удирдлагуудын хүлээж, үр дүнг нь хардаг судалгаа болоод байгааг хэлж байсан юм. Эх сурвалж:www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

3 цаг 30 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

3 цаг 30 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

3 цаг 30 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 58 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

14 цаг 17 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

17 цаг 24 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 43 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 56 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09