Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн шүүх хурлын эргэн тойронд

2019-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /01.23/ Ша Алам хотод эхэллээ.  Талийгаач  Ш.Алтантуяагийн гэр бүлийнхны хүсэлтээр Б.Энхжин шүүх ажиллагааны орчуулагчаар ажиллаж байгаа юм байна.  Талийгаач Ш.Алтантуяа нь 13 жилийн өмнө буюу 2006 онд амь насаа алдсан бөгөөд 2007 онд түүний аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хүү М.Мөнгөншагай, М.Алтаншагай нар нь цагдаагийн албан хаагч байсан Азила Хадри, Сирул Азар Омар, Абдул Разак Багинда болон Малайзын Засгийн газрын эсрэг зарга үүсгэсн байдаг.   Өнөөдрийн шүүх хуралд С.Шаарийбуу, М.Мөнгөншагай нар давж заалдагчаар оролцож, Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Бангкок дахь Монголын ЭСЯ-ны консулын ажилтан Г.Бямбасүрэн нар шүүх хурлын явцыг ажиглах юм байна. Харин шүүгдэгчээр Абдул Разак Багинда, цагдаагийн ажилтан асан Сирул Азар Омар, Азила Хадри нар дуудагдсан. Талийгаачийн гэр бүл тэднээс  24.1 сая ам.долларын нөхөн төлбөр шаардаж байгаа. Монголын Хүний эрхийн комиссын гишүүн П.Оюунчимэг “12 жилийн турш Монголын хүний эрхийн комисс талийгаачийн ар гэрийнхэнтэй хамтран ажиллаж байгаа. Малайзын шүүх систем хэргийг нааштайгаар шийдвэрлэнэ гэж найдаж байна. Хүний амь бол юугаар ч үнэлшгүй зүйл. Малайзын шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхийг дэлхий даяараа харах болно ” гэжээ.  Энэ удаагийн шүүх хурал   энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр  2015 онд Малайзын хоёр иргэнд цаазын ял оноосон юм. Гэвч нэг нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнө Австрали улс руу зугтаж, Сиднейн цагаачдыг хорих төвд хоригдож байсан. Харин 2016 онд Малайзын шүүхээс цаазын ялыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байжээ.  Хэргийн жинхэнэ захиалагч хэмээн талийгаачийн ар гэрийнхний үзэж буй Багиндаг хэрэгт холбоотой гэх нотлох баримт хангалтгүй байсан гэх шалтгаанаар сулласан байдаг. Эх сурвалж:www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

3 цаг 29 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

3 цаг 29 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

3 цаг 29 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 58 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

14 цаг 17 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

17 цаг 24 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 42 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 55 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09