Х.ОЮУНБОЛД
Лондон 1930 оны эдийн засгийн их хямралын үе. Анх 1964 онд кино болж гарсан Мэри Поппинс киноны эхний ангид хүүхэд байсан ах дүү Майкл, Жэн Банкс нар энэ шинэ ангид том болсон байна. Одоо тэд Майклын гурван хүүхэд болон үйлчлэгч Эллен нартай Черри Три Лэйн гудамжинд амьдрах ажээ. Харин Майкл эхнэрээ нас барсны дараа дампуурч банкнаас зээл авснаар орон гэрээ алдахын ирмэг дээр очно. Тэдний энэ сүйрлээс аврагдах ганц боломж нь аавынх банкинд үлдээсэн хувьцааг олох болдог ажээ. Энэ үед Мэри Поппинсоос өөр хэн Майклын хүүхдүүдтэй сурсан мэдсэнээ хуваалцаж, хэцүү цаг үед ид шид, жаахан элсэн чихрийн тусламжтайгаар тэднийг урамшуулж чадах билээ. Ийнхүү Банксын гэр бүлд хүнд хэцүү үед нь туслахаар буцаж ирдэг хүүхэд асрагч “Мэри Поппинс эргэж ирсэн нь” кинотой холбоотой сонирхолтой зарим баримтаас дурдъя.
Хэдийгээр цөөхөн хүн мэддэг ч “Мэри Поппинс” цуврал киног Австралийн сэтгүүлч, жүжигчин, зохиолч Памела Линдон Трэверсийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Харин анхны дэвтэр нь 1934 онд хэвлэгдсэний дараа таван дэвтэр нь гарсан байна. Мөн Уолт Диснейн охидууд нь энэ зохиолыг хорхойтон уншдаг. Дуртай номных нь тоонд ордог байсан учраас аавыгаа Мэри Поппинсыг кино болгох тал дээр эргэлзэлгүй дэмжсэн байдаг ажээ.
Гэвч зохиолчид эхэндээ энэ санаа таалагдсангүй. Тиймээс Уолт Дисней зохиолоор нь кино хийх эрхтэй болохын тулдтүүнийг шаргуу ятгах хэрэгтэй болжээ. Энэ нь бараг 20 жил үргэлжилсэн байна. Учир нь Линдон анхнаасаа дур булаам биш түүний зохиолын гол баатрыг тэд уян зөөлөн болгочихно гэж айж байжээ. Харин 1961 онд магадгүй хөрөнгө мөнгө хэрэгтэй болсны улмаас зохиолч кино болгох санааг нь кино зохиол,бүтээх үйл явцыг хянах эрхтэйгээр зөвшөөрсөн байна. Гэсэн ч сэтгэл хангалуун байж чадаагүй учраас тэднийг зохиолыг нь өөрчлөхийг хориглосон ажээ. Гэхдээ энэ нь өөр кино хийх санааг төрүүлсэн байна. Ингэснээр 2013 онд кино найруулагч Жон Ли Хэнкок “Ноён Банксын уулзалт” киног хийснээр кино урлаг шинэчлэгдэж байгааг харуулжээ.
Энэ кинонд гардаг “Серезо” цэцэгт гудамж нь бодит амьдрал дээр байдаггүй ажээ. Тиймээс Лондонд кинон дээр Гайд паркийн ойролцоо байдаг гэж гардаг энэ гудамжийг хайна гэж бодож байвал хайхгүй байхыг кино багийнхан сануулсан байна. Энэ нь зөвхөн чимэглэл байсан гэнэ.
Их Британийн жүжигчин Жюли Эндрюс 1935 онд “Мэри Поппинс”кинонд хүүхэд асрагчийн дүрд тоглосноор Оскар, Алтан бөмбөрцөг наадмын шилдэг жүжигчинд олгодог шагналыг хүртжээ. Дараа нь тэрээр “Инээмсэглэл ба Нулимс” киноны гол дүрийг бүтээснээр жилийн дараа дахин кино урлагийн салбарт гялалзаж эхэлсэн ажээ.
Ноён Банксын ажилладаг банкны захирлын дүрд домогт жүжигчин Дик Ван Дайк тогложээ. Тэрээр 92 настай ч “Мэри Поппинс эргэж ирсэн нь” кинонд энэ дүрийг бүтээсэн байна. Тэрээр дүрдээ яг тохирсон учраас түүнд нүүр хувиргалт хийх шаардлага гараагүй аж. Мөн өмнөх ангид нь яндан хөөлөгчийн дүрийг бүтээж байжээ.
Зохиолчтой нь удаан хэлэлцээр хийсний эцэст дэлгэцийн бүтээл болгосон энэ кино нь Уолт Диснейгийн хувьд “Мэри Поппинс” киноны “Талхны үйрмэг” хэмээх дуу нь түүний хийсэн бүх киноны дуунуудаас хамгийн их таалагддаг дуу нь байсан гэнэ.Түүнээс гадна тэр үедээ өндөр үнэ өртгөөр бүтсэн, гайхамшигтай кино байсан аж. Харин олон шагнал авснаар Уолт Диснейгийн гол киноны нэг болсон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.23 № 16 (5983)
[embed]https://www.youtube.com/watch?v=-3jsfXDZLIY&t=4s[/embed]