Ө.Бямбацогт: Дакарын замд амархан өдөр гэж нэг ч байгаагүй

2019-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Перу улсын элсэн цөлд 10 хоногт 5000 км туулж уралдсан Автоспортын олимп гэгддэг “Дакар ралли”уралдаанд манай баг тамирчид  хүчээ сорьж “UTV”open ангилалд анх удаагаа оролцлоо. Дэлхийн олон орон дамнаж биш нэг оронд зохиогдсон 41 дэх удаагийн раллид ОУХМ, Ө.Бямбадэлгэрээр ахлуулсан Монголын баг тамирчид 100 км-т  бартаа ихтэй замд болсон 10 дахь гараанд амжилттай оролцсоноор багийн нийлбэр дүнгээр 32-р байрт жагссан бол “UTV”open ангилалдаа III байрт шалгарснаар тэмцээнээ өндөрлөв. Уралдааны турш фэйсбүүкийн “Dakar 2019-теам Mongolia” пейж хуудаснаа Монгол Улсын тамирчдын уралдааны явц, буудалласан газрын тухай байнга мэдээлж байсан юм. Тухайлбал, “Дакар ралли”-гийн цахим ертөнцийн багийнхан Монголын тамирчдаас мэндчилгээ авсан. Уралдааны мэдээллийг хүргэх сэтгүүлчээр ажилласан Б.Онон мотоциклын  ангилалд түрүүлсэн тамирчин Тоба Прайс Монголд заавал очно гэж амласан талаар мэдээлэл оруулсан нь энэ тэмцээнийг сонирхож байсан хүмүүсийн анхаарлыг татаж байв. Түүнээс гадна багийн ахлагч Ө.Бямбадэлгэр тэмцээний ес дэх өдрийн уралдаан өндөрлөсний дараа өгсөн ярилцлагадаа “Их халуун өдөр байна. Замын нөхцөл байдал хүнд.Элсэн манхан ихтэй хэцүү байсан ч бүгдийг нь даваад гараад ирлээ. Харин тэмцээн эхлээд эхний гурван гарааны үзүүлэлт жаахан тааруухан байсан. Бөөн гараа байснаас жаахан ашигггүй байрлалд байсан  учраас хурд багатай гарсан ч II  гараанд бараг бүгдийг нь гүйцсэн. Өнөөдөр дугуй хагарснаас бусдаар асуудал гарсангүй. Ер нь бүх төрлийн замд уралдаад сурчихсан учраас сандраад байх юм алга. Тийм учраас ямар даваа байсан ч даваад гарна гэж бодож байна хэмээн тэмцээнийхээ талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн багийн жолооч, ОУХМ Ө.Бямбацогт тэмцээний үеэр сурч мэдсэн туршлагаа хуваалцсан юм.Тэрээр “Тэмцээний зураг хийдэг хүмүүсийн арга барилыг ер нь мэдчихлээ.  Тухайлбал, хэцүү газарт дундуур нь  ташуу элсэн манхан ороод ирэхээр бусад баг элсэн манхандаа хашигдаад градусаа алдаад хол явчихаж байна лээ. Тэрийг нь яг градус таарсан хэсэг дээр нь элсэн манхнаа даваад нөгөө талд нь гарангуут гурван тийм алсуур элсэн манхан давуулдаг, чиг алдагдуулдаг гэсэн цэгүүд байна. Тэрэн дээр оролцож байгаа баг цаг их алддаг юм байна. Дээрээс нь гурав дөрвөн км-тэй градус өгөхдөө заавал том элсэн манхныг дайруулаад цаана цэг өгчихдөг юм байна. Тэгэхээр гэнэ алдсан тамирчин тэрийг нь давж гарах гэж үздэг юм байна Энэ арга барилыг нь мэдчихлээ” гэж ярьсан юм. Дакарын замд урт, богино ч бай амархан өдөр гэж байхгүй. Тиймээс шоотой эрээн туг үзэн үзтэл санаа амарч болохгүй. Ямар ч саад бэрхшээл хүлээж байх юм билээ. Бүгд л гараагаа дуусгах гэж үзнэ шүү дээ гэв. Харин энэ сарын 18-нд Монголын баг шагналын тавцанд гарч шагналаа гардан авсан юм. Ингэснээр олон хоног үргэлжилсэн тэмцээн өндөрлөж баг тамирчид унаж уралдсан 413 дугаартай дөрвөн дугуйт машинаа  Перу улсаас Франц улсын “Ле Хавре” боомт руу ачуулсан талаар цахим хуудастаа бичжээ. Тэндээс машинаа тосон аваад энэ сарын 25-ны өглөөний 07:10 цагт Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор эх орондоо ирэх юм байна. Энэ уралдаанд 61 орны 541 оролцогч, 334 техникээр өрсөлдсөн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.22 №15  (5982)  
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

3 цаг 28 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

3 цаг 28 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

3 цаг 28 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

14 цаг 15 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

17 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09