Гэрээг цуцлах нь АНУ-д сөргөөр нөлөөлнө

2019-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын “Форин полиси” сэтгүүлд “ОХУ-ын цөмийн биш жирийн байлдааны  пуужин нь тэдний цөмийн зэвсгийн пуужингаас илүү аюултай. Вашингтон ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах гэрээг цуцалснаар  том алдаа гаргаж байна” гэж бичсэн нийтлэл хэвлэгджээ. Энэ нийтлэлийг бичсэн Роуэн Оллпорт “АНУ энэ гэрээнээс гарснаар нэг алхам урагшлах ч  олон улсын аюулгүй байдлын салбарт олон алхмаар ухрах болно” гэж бичжээ. Түүний бодлоор Москва хүчин чадал ихтэй  цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага бараг байхгүй. Гэхдээ хуурай газраас харвах шинэ пуужинг хүссэнээрээ ашиглах боломж бий. Энэ боломж нь  АНУ-тай байгуулсан гэрээгээ цуцалснаар бүрдэнэ. Мөн гэрээнд зааснаар зөвхөн 500-5000 км-ийн зайд харвах боломжтой пуужинг хэрэглэх, бүтээхийг хориглосон байдаг байна. Түүнээс гадна Вашингтон, Москвагийн мэдэлд байдаг тусдаа  пуужингийн хошуутай ойрын, дундын болон завсрын пуужинг устгах талаар заасан байдаг ажээ. Тиймээс энэ гэрээг цуцлах нь  аюултай гэж Оллпорт бодож байгаа юм байна. Гэхдээ Москва одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг  сайн ойлгож байгаа учраас үүнд нь  сэтгэл хангалуун биш байгаа ажээ. Тухайлбал, өнгөрсөн сард  ерөнхийлөгч Владимир Путин “Ойрын, дундын зайн тусгалтай пуужинг устгах гэрээг талууд зэвсгээ хураасантай зүйрлэж болно” гэсэн байна. Харин АНУ-ын зэвсэгт хүчин болон нисэх хүчин НАТО-д энэ гэрээнд тусгагдаагүй онгоц, хөлөг онгоц, шумбагч онгоцноос пуужин харвах боломжийг зөвшөөрсөн аж. ОХУ үүний хариуд барууны орнуудын заналхийлэлд хариу өгөх ганцхан арга байгаа нь үхлийн хор хөнөөлтэй цөмийн биш пуужинг хөгжүүлэх юм. Энэ технологи нь Москвад байгаа,  АНУ энэ гэрээнээс гарах нь  үүнийг хэрэгжүүлэхийг ОХУ-д зөвшөөрч байгаа юм гэж “Форин полиси” сэтгүүлд онцолсон байна.  Москва, Вашингтон 1987 онд хоёр орон пуужин эзэмших, үйлдвэрлэхийг хориглосон гэрээг өнгөрсөн жилийн аравдугаар сард цуцалж байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.1.21 № 14 (5981)    
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

3 цаг 53 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

3 цаг 53 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

3 цаг 53 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 21 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

14 цаг 40 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

17 цаг 47 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 6 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 19 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09