Ч.ГАНТУЛГА
Энэтхэг улсын Колката хотод нэг хүний жүжгийн “International theatre-2019” наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд манай улсаас УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг оролцож, тэргүүн байр эзэлжээ. Тэрээр “Нэгдүгээр шатандаа нэг хүний төрөлд гол төлөөлөгч болсон. Харин хоёрдугаар шатандаа нэг хүний жүжгийн Физикл төрлийн төлөөлөгч болсондоо маш их баяртай байна. Намайг явахад дэмжсэн театрын хамт олон, Гэгээн муза академийн хамт олонд баярлалаа” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: www.polit.mn