ШИМТГЭЛ ТӨЛЖ, АЖИЛЛАСАН ХУГАЦАА НЬ ХАНГАЛТТАЙ БОЛ ТЭТГЭВРИЙН НАС ХОЙШЛОХГҮЙ

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч О.Өүжингэ:

Ахмадууд тэтгэвэрт гарснаасаа хойш дунджаар 17-26 жил насалж тэтгэвэр авдаг

⦁ Монгол хүний дундаж наслалт хэд байгаа вэ? Тэтгэврээавч амжилгүй өөд болох нь гэсэн яриа их байна л даа? 2017 оны байдлаар дундаж наслалт 69.89 жил байна. Үүнийг одоо байгаа иргэд 70 жил амьдарна гэж ойлгож болохгүй. Харин тэтгэврийн насны хүн амын буюу 60-аас дээш насны эрэгтэй хүний дундаж наслалт 17.15 байгаа бол 55-аас дээш насны эмэгтэй хүний дундаж наслалт 25.62 байна. Өөрөөр хэлбэл ахмадууд маань тэтгэврээ тогтоолгосноос хойш дунджаар дээрх хугацааны турш амьдарч, тэтгэвэр, тэтгэмжээ авч байна гэсэн үг. ⦁ Төрөлтөөс тооцсон дундаж наслалт, тодорхой насыг насалсан хүний цаашид амьдрах хугацаа хоорондын ялгаа юу вэ? Хүн амын дундаж наслалт гэдэг нь шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа юм. Харинтодорхой насыг насалсан хүний цаашид амьдрах дундаж хугацааг тодорхойлохдоо тухайн насны хүн амын нас баралтын түвшин, нас барах магадлал зэрэгт тулгуурлан нас насны бүлгээр нь тооцоолж гаргадаг.

НДЕГ-ын Хэтийн тооцоо, нэрийн дансны асуудал хариуцсанмэргэжилтэн Ө.Бодьгэрэл:

Шимтгэл төлж, ажилласан хугацаа нь хангалттай бол тэтгэврийн нас хойшлохгүй

⦁ Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ? Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээдтэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж байгаа юм. Жишээлбэл 2019 онд эрэгтэй даатгуулагч 60 нас 6 сар, эмэгтэй даатгуулагч 55 нас 6 сар хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг. ⦁ Тэтгэврийн нас заавал хойшлохгүй, болзол хангасан даатгуулагч 55, 60-тайдаа тэтгэвэрт гарч болно гэж сонссон. Энэ үнэн үү? Тийм. Гэхдээ хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан байх ёстой. Энэ жилийн тухайд даатгуулагч 20 жил 6 сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ гэсэн үг юм. ⦁ Тэгвэл өнгөрсөн жил хичнээн хүний тэтгэвэр тогтоолгох хугацаа хойшилсон бэ? Өнгөрсөн онд 29043 тэтгэвэр авагч шинээр тэтгэврээ тогтоолгосон байна. Үүнээс 3217 хүний тэтгэврийн нас хойшилжээ. Харин үлдсэн 90 хувь нь хуучин нөхцөлөөрөө буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгосон байна. Бүрэн тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн хувьд ихэвчлэн 25 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн байдаг. Тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ч хуулиндаа өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно гэж заасан тул 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн ч бий. Тэгэхээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хойшлох дээрх хуулийн заалт нөлөөлөх даатгуулагчийн тоо харьцангуй бага байна гэж хэлж болно.

ЧД-ийн 18-р хорооны иргэн Ц.Дуламсүрэн:

Миний хувьд тэтгэвэр тогтоолгох нас хойшлоогүй.

- Та тэтгэврээ хэзээ тогтоолгосон бэ? Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн нь танд нөлөөлсөн үү? Би2018 оны 12 дугаар сарын 24-нд өндөр насны тэтгэврээ тогтоолгон авч эхэлсэн. Улсад нийтдээ 38 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн. Тэтгэвэр тогтоолгохоор очихдоо 55 наснаас хэдэн сараар хойшлох юм байна гэсэн ойлголттой очсон. Харин “Шимтгэл төлж ажилласан хугацаа хангалттай болохоор тэтгэвэр тогтоох нас хойшлохгүй” гэж нийгмийн даатгалын ажилтан тайлбарлаж байсан. Тэтгэврийн нас хойшилсон нь надад л лав нөлөөлөөгүй.
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

3 цаг 52 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

3 цаг 52 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

3 цаг 52 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 20 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

14 цаг 39 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

17 цаг 46 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 5 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 18 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09