Б.Махбалд холбогдох хүн амины хэргийн урдьчилсан хэлэлцүүлэг хойшлов

2019-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол ЗТХЯ-ны байранд гарсан хүн амины хэргийн шүүх хурал олон нийтийн анхаарлын төвд байна. Өнөөдөр тус хэрэгт мөрдөн шалгагдаж буй ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч хойшлогдлоо. Шүүх хуралд оролцох ёстой байсан нэг шүүгчийн эрүүл мэндийн байдал муу байгаа тул хурлыг долоо хоногоор хойшлуулсан гэв. БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоон энэ сарын 18-ны 10 цагт хэлэлцэхээр зарласан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдад холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны 11 цаг хүртэл хойшлууллаа" гэсэн тайлбарыг өглөө. Хэргийг нэхэн сануулахад: Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм. Энэ хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө ЗТХЯ-ны байранд гарсан байдаг. Гэмт хэрэг гарсан тухай дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн газар дээр нь үзлэг шалгалт хийх явцад Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссанаар хэргийг шүүхэд шилжүүлж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлогдсон ч ийнхүү долоо хоногоор хойшиллоо. Талийгаачийн ар гэрээс хэрэг дээр ажиллаж буй холбогдох албаныхан баримт материалыг үнэн зөвөөр бүрдүүлээгүй, хөнгөн ял шийтгэл ногдуулах гэж улайрч байна гэсэн мэдэгдлийг хоёр ч удаа хийж байв. Талийгаачийн аав энэ байдалд бухимдаж, дээр нь хүүгээ алдсан сэтгэлийн шаналал, хүнд өвчнөө даалгүй нас барсан бөгөөд 49 хоноьг нь хараахан дуусаагүй байна. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 13 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 13 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 13 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 41 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

15 цаг 0 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 7 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 26 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 39 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09